Эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хоёрдугаар хурлыг Монголд анх удаа зохион байгуулахаар болжээ. Хурал ирэх сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. “Эрхтэн шилжүүлэн суулгалтад хүний нөөцийг чадавхижуулах нь” сэдвийн хүрээнд олон улсын хоёрдугаар хурлыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү хурлыг Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо, ЭМЯ, УНТЭ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын холбоо, Солонгосын эрхтэн шилжүүлэн суулгалтын холбоо, Японы эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг хамтран зохион байгуулах юм байна.
Олон улсын хуралд зохион байгуулагч байгууллагуудын удирдлагууд, гишүүд, эмч, мэргэжилтэн, судлаачид зэрэг гадны 50 орчим зочид төлөөлөгчид оролцож туршлага солилцох юм байна. Хурлын үеэр олон улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын өнөөгийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын тухай хэлэлцэхээс гадна Монгол Улсын хувьд энэ тал дээр төрийн зохицуулалт ямар байх, эрхтний донор шилжүүлэн суулгалттай холбоотой эрх зүйн баримт бичгүүд болон төрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм байна.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )