Гэмтсэн иргэдийг харьяаллын дагуу дүүргийн эмнэлэг нь хүлээн авдаг болно

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 03

Үндэсний хэмжээнд гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлж хэд дахин ачаалалтай ажилладаг Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг ердөө 450 ортой. Тэгвэл тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 520 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс ачааллыг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар  гурван хувийн эмнэлэг болон Цэргийн  төв эмнэлэгт харъяаллын дагуу өвчтөнүүдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхээр болжээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн өвчтнүүдийг  "Мөнгөн гүүр" болон  "Монгол Хьюндай" эмнэлэгт хүлээн авах бол Хан-Уул дүүргийн иргэдийг "Гранд мед" эмнэлэгт, Баянзүрх дүүргийн иргэдийг  Цэргийн госпиталд энэ сарын  5-наас эхлэн хүлээн авах аж. 

Ингэснээр "Гэмтлийн эмнэлгийн ачаалал буурч, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээ улам сайжирна" гэж тус эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан хэллээ.

Ш.Адъяамаа

Top