Баяр наадмын өдрүүдэд ажиллах эрүүл мэндийн байгууллагын хуваарь

2017 оны 07 сарын 06

Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд 2017 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-15:00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр боллоо.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2017 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулах талаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” НЭМГ-ын даргын А/93 тоот тушаал гарсан байна. Мөн энэ өдрүүдэд Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт ажиллах хариуцлагатай жижүүрүүдийг томиллоо.

“Баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” НЭМГ-ын даргын А/90 тоот тушаалаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай, Хүй долоон худагт Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

 

Нийслэлийн эрүүл мэндийн газар

 

 

Top