Та өглөө эрт босохдоо орноосоо арай гэж өндийдөг бол, ажил дээрээ ядардаг бол, байнга нойр дутуу мэт явдаг бол дараах зөвлөгөөг дагаарай.
-Сэрээд л суниа. Шөнийн турш хэвтээ байрлалтай байсан биед тань одоо хөдөлгөөн хэрэгтэй. Сэргэлт авах хэрэгтэй.
-Халуун унд уу. Халуун цай, ус, кофе аль нь ч хамаагүй.
-Аливааг бичиж тэмдэглэ. Оюун ухаанд тань юу болж байна тэр бүгдийг тэмдэглэж ав. Үүнд таван минут л хангалттай. Мөн та ажилдаа дарагдаад зарим зүйлээ мартахаас сэргийлнэ.
-Танд хамгийн их таалагдаж байгаа хувцсаа өмс. Олны анхаарлыг татсан өвөрмөц, хурц, тод өнгийн хувцас ч өмсч болно.
-Амттай бас тустай зүйл ид. Уураг болон нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь илүү тохиромжтой.
-Бясалгал хий. Таван минутын турш нүдээ аниад зөвхөн амьсгалдаа л анхаарал төвлөрүүл. Өдрийг тайван, эрч хүчтэй өнгөрүүлэхэд тусална.
-Бүжиглэ. Дуртай ая, дуугаа сонсож байгаад хэдэн хором бүжиглэхэд эрч хүч нэмэгдэнэ.
О.Саша