Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр Жемборийг 2017 оны 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Энэ үеэр 400 гаруй орны 6000 орчим хүүхэд майханд байрлан уг арга хэмжээнд оролцоно.
Жемборид оролцогчдод эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсэг хуралдаж, дараах асуудлуудыг шийдвэрлэв.
Үүнд:
Хачигт халдвар, хоолны хордлого, гэмтэл бэртэл, могойд хатгуулах, наршилтаас сэргийлэх талаар гарын авлага, мэдээлэл боловсруулж оролцогчдод мэдээлэл, сурталчилгаа зохион байгуулах чиглэлээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон бусад эмнэлгийн байгууллагуудад үүрэг өгөв.
Сэтгэгдэл ( 1 )
khugiin burantag