Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд 13 настай унаач хүү Л.Баасандорж мориноос унаж,тархины суурь ясны хугарал, няцрал оноштойгоор Түдэвтэй сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Улмаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч, сэхээний эмч нарын баг Түдэвтэй суманд очиж үзлэг, оношилгоог хийж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай цахимаар холбогдож зөвлөгөө авч эмчилгээг үргэлжлүүлсэн
Түүнийг өчигдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг "Блю Скай" компанийн онгоцоор тээвэрлэн авчирч, ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилгээг үргэлжлүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Морин спорт уяачдын холбоо болон сум, аймаг, улсын манлай, алдарт өөр юу ч билээ цолтой, дарайж дэрийсэн дээлтэй, дааж ядсан бүстэй, толгой дээрээ морины толгойтой, том чулуу өвөртлөсөн, аархуу мөртлөө атаархуу, уяач хөлсөлж морио уялуулж алдар цолыг нь өөрөө завшдаг алдарт, манлай уяачид хандив өргөх сэтгэл, жудаг байна уу.
morinoos huuhed unaad gemteddgui ym gej ymar maanag ni helj bailaadaa ewiidee uldsen nasandaa yandaa
Амийг нь авраасай.Энэ хүүг Солонос улсад эмчлүүлэх юм сан.Туслах болов уу.Ард түмэн