Хүүхдийг цэвэрхэн орчинд өсгөх нь харшил, таргалалт зэрэг архаг эмгэг тусахад нөлөөлдөг

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 27

 Хүмүүс хот суурингийн амьдралд дасал болоод удаж буй. Энэ талаараа ч бүхий л зүйлээ бэлэнчлэх болсон. Ямар нэгэн байдлаар бид шороотой хутгалдаж, бохир болох тохиолдол гардаггүй болсон. Ялангуяа бага насны хүүхдийг цэвэр орчинд байлгаж, бохир зүйл бараг л хүргэдэггүй. Тэгвэл энэ нь буруу болохыг эрдэмтэд тогтоожээ. Учир нь хүүхдийг цэвэрхэн орчинд өсгөснөөр харшил, таргалалт зэрэг архаг эмгэгүүдтэй болох суурийг нь тавьж өгдөг аж. Лабораторт хийсэн судалгаагаар хүүхдийг бага байхад биед нь микро биологи ямар төвшинд байгаа нь цаашдын эрүүл мэндэд нөлөөлдгийг олж тогтоожээ. Дөнгөж төрсөн хүүхдийн биед ямар ч нян байдаггүй бөгөөд тэдний дархлааны тогтолцоо бүрдээгүй байдаг аж. Улмаар хүүхдийг өсөх явцад нянгууд биед нь орсноор дархлааны тогтолцоо ажиллаж, бүрэлдэж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл гаднаас орж ирж байгаа нянгууд хүний дархлааны эсийг бэлтгэдэг аж. Бага байхдаа нянтай ойр байх нь хүний дархлааны тогтолцоог зөв ажиллахад тусалдаг байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M(68.100.104.129) 2017 оны 07 сарын 28

Shingleh uhaanii undesleltei ni batlahdsan bnalee. Medeeg bohiriin nyan ovchin uusgedeg ch todorhoi hemgeenii haldvaraar darhlaa togttog ni unen

0  |  0
irgen(203.91.112.214) 2017 оны 07 сарын 28

yanz buriin haldvart uvchin tusna sh dee Bohir gariin shar uvchin geed l teneg yum bichihee bolioch ee

0  |  0
irgen(203.91.112.214) 2017 оны 07 сарын 28

yanz buriin haldvart uvchin tusna sh dee Bohir gariin shar uvchin geed l teneg yum bichihee bolioch ee

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 07 сарын 27

estoi hozrogdson buruu surtalchilgaa,,,,iim teneg umnaas bolood mongolchuud ih bohir yavdag

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 07 сарын 27

estoi hozrogdson buruu surtalchilgaa,,,,iim teneg umnaas bolood mongolchuud ih bohir yavdag

0  |  0
Top