Мал, амьтны гоц халдварт өвчин нь дан ганц Монгол Улсын асуудал биш дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болж байна.
Сүүлийн жилүүдэд манай улсад төдийгүй бүс нутгийн хэмжээнд малын гоц халдварт өвчин голомтлон гарч, эдийн засгийн үлэмж хохирол учруулсаар байна. Жил бүр гоц халдварт өвчний тохиолдол нэмэгдэж, шинээр өвчин бүртгэгдэж байгаа нь уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох, гоц халдварт өвчин оношлогдсны дараа биш өмнө зохион байгуулалттайгаар сэргийлдэг, эрсдлийг бууруулдаг байх шаардлага бидний өмнө тулгарч байна.
Энэ нь олон улсын худалдаанд хориг саад болж, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг хааж, улс орон, аймаг сумын эдийн засагт төдийгүй малчдын орлого, амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна.
Энэхүү үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн захирал Б.Ганзориг, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин зөвлөх И.Н.Аржаев, ОХУ-ын Бүх Оросын мал амьтан хамгаалах холбооны төвийн шүлхийн вакцин үйлдвэрлэх төвийн дарга Д.В.Михайлишин нарын төлөөлөл оролцов.
Эхний ээлжинд нийлүүлэгдсэн вакцинаар төвийн, зүүн бүсийн голомт, сэжигтэй, хамгаалалтын бүсийн мэдрэмтгий малыг вакцинжуулахаар төлөвлөөд байна. Цаашид үлдсэн вакциныг тодорхой үе шаттайгаар Монгол улсад нийлүүлэх ажлыг ОХУ-ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газартай хамтран зохион байгуулах болно.
Сэтгэгдэл ( 1 )
бид хүүхдээ эмчлүүлэхэд 100 % хариуцан эмчлүүлдэг малчид малдаа шүлхий өвчин тараагаад ДАРГА НАР НЬ ВАКЦИНЫ ШАХАА ХИЙГЭЭД ТӨР МЭДСЭЭР БАЙЖ ӨГӨӨД Л ӨВС ХАДЛАН АВААД Л ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ТЭР ХУВИЙН МАЛ БАЙХАД ЯАГААД ТӨР ТЭТГЭМЖ ӨГӨӨД БАЙГАА ЮМ БЭ ҮҮНИЙГЭЭ БОЛЬ ХУВИЙН МАЛАА ӨӨРСДӨӨ ХАРИУЦ МАЛАА ХОРОГДУУЛАХГҮЙ ТУЛ ТОЛГОЙ ОО АЖИЛЛУУЛНА