Нийслэлийн хэмжээнд Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд 79.280 иргэн хамрагдлаа

2017 оны 08 сарын 04

Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн 40-65 насны 79.280 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулж, 23.7 хувьтай байна.

40-65 насны иргэн та өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж элэгний хавдар, элэгний хатуурал өвчний голлох шалтгаан болдог хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээндээ үнэ төлбөргүй хамрагдаарай.

Хепатитийн С вирүс эерэг гарсан шинжилгээнд вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байна. Нийслэл хотноо өнгөрсөн зургадугаар сарын 15-нд эхэлсэн энэхүү илрүүлэг шинжилгээ нь 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top