Сингапурын туршлагаас суралцана

2017 оны 08 сарын 12

Эрүүл мэндийн яам, Сингапурын Темасекийн сан, Наняны политехникийн сургууль хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх” төслийнд хүрээнд зохион байгуулагдаж байгаа менежерийн түвшиний 2 дахь ээлжийн сургалт 2017 оны 8 дугаар сарын 14-25 хооронд Сингапур улсад болно.

Тус сургалтад оролцох хүмүүсд Эрүүл мэндийн дэд Л.Бямбасүрэн өнөөдөр мэдээлэл өглөө. Сургалтын үеэр Сингапур улсын эрүүл мэндийн тогтолцоо, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар баримталж буй бодлого, стратеги, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, хоол тэжээлийн хөтөлбөр, хөдөлмөрийн эрүүл мэнд, орчны эрүүл мэнд,хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон халдварт бус өвчин болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, тандалтын тогтолцооны талаар Сингапур улсын туршлагаас судлах юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hom serves(66.181.185.78) 2017 оны 08 сарын 12

BUH YUM N AVUUSHTAI ULS

0  |  0
Top