“Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” өртөөт марафоны дөрвөн цэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэлээ

2017 оны 08 сарын 14

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбооноос хамтран зохион байгуулсан “Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон гүйлт өнгөрөгч ням гаригт боллоо.    

Аялал жуулчлалыг хөгжүүлж, биеийн тамир, спортын арга хэмжээнд гадаад, дотоодын иргэдийг өргөнөөр оролцуулах зорилготой тус анхдугаар арга хэмжээнд оролцогчид “Жуулчин”, “Гэр бүл”, “Найзууд”, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн дөрвөн төрлөөр амжилттай өрсөлдсөн юм.              

“Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафоны үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын 20 эмч, мэргэжилтэн дөрвөн цэгт ажиллаж, энэ өдөр нийт 70 гаруй хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэсэн байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top