Хэвлийгээрээ турах хамгийн амархан арга

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 14

Хэвлийгээрээ турахын тулд ихэвчлэн өдөр болгон олон цагийг фитнест өнгөрөөх хэрэгтэй болдог. Гэхдээ үүнээс гадна, өөр нэгэн чухал хүчин зүйл бол хооллолт юм. Үнэнийг хэлэхэд гэдэс, хэвлий ямар харагдаж байгаа нь хооллолтоос 90 хувь шалтгаалдаг байна. Тиймээс нарийхан бэлхүүстэй болохын тулд идэж байгаа зүйлдээ анхаарах нь тун чухал юм.

1. Бэлдэх заавар
Нэг боодол яншуй аваад жижиглэж хэрчинэ.
Нэг ширхэг нимбэгний шүүсийг шахаад, яншуй дээрээ хийнэ.
Дээрээс нь тал аяга ус нэмээд хэдэн секунд хутгаад уугаарай.

2.Ямар ач тустай вэ?
Тус бэлдмэл нь 3 хоногийн дараа танд үр дүн нь мэдрэгдэж эхлэх юм. Үүний гол нууц нь амин дэмээр баялаг яншуйнд байгаа ажээ. Харин нимбэг нь өөх тос шатаахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна. Дээрээс нь та хэвлийгээрээ тураад зогсохгүй, таны цусны эргэлт сайжирна гээд бод доо?

Шургуу, тэвчээртэй байж чадсан хүн л амжилтанд хүрдэг. Та эрүүл хоолны дэглэм барьж, дээрх яншуйтай нимбэгний шүүсийг уух бол богино хугацаанд харвингаасаа салж чадах болно.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(202.131.247.23) 2019 оны 01 сарын 22

Yamar hugatsaatai uudag yum bol doo. udurt teden udaa ch gedeg yumuu. Esvel teden tsagt neg udaa uuh geh met bichij baigaa medeellee hund jaahan oilgomjtoi yum bichij baival bayarlahsan....

1  |  0
Top