Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ сарын18-20ний хооронд БНХАУ-д албан ёсны айчлал хийлээ. Айчлалын үеэр сайд А.Цогцэцэг БНХАУ-ын Үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооны сайд хатагтай Ли Бин-тэй албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хоёр улсын ЭМЯ-д хоорондын хамтран ажиллах уг төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаануудаас халдварт өвчний хяналт, эмч мэргэжилтний сургалт, харилцан солилцоо, байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааны чиглэлээр нэлээд ажил хийгдсэнийг онцлоод, хамтын ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт хангалттай сайн болохыг онцоллоо. Цаашид Хятад Улсын Халдварт өвчний хяналтын төв (CDC)-д шинээр байгуулагдсан Олон улсын эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах, зоонозын халдварт өвчний чиглэлээр хил орчмын тандалт судалгааг өргөжүүлж, хамтарсан хариу арга хэмжээний чиглэлийг тогтоох зэргээр хамтран ажиллах санал дэвшүүллээ.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооны сайд Ли Бин нар “Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хороо хоорондын 2017-2021 онд хамтран ажиллах төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа
Сэтгэгдэл ( 1 )
Тэнээд л яваад л уулзаад л гуйж гувшаад л явах юм...нэг жил гаран..хоосон хөндий фургон машин өөрөө авч өгч байгаа мэт тараагаад л,элэгнии шинжилгээг өөрийн хувийн эмнэлэгтээ хиилгүүлээд,..эрүүл мэндийн талаар алсын бодлого алга..зөвхөн өнөө маргаашаа аргацаасан байдалтай байна даа..авлига авч томилсон эмнэлэгийн захирал,ажмлд оруулж шахсан хүмүүсийн тоо чинь замбараагаа алдлаа шүү,цог цэцэг,очирбат нараа..одоо болио..5000 хүн цуглуулаж пиардаад ч,энд тэнд сургалтанд явуулаад аргалах гэж үгүй..эмч эмнэлэгийн ажиллагсадын өнөөдөрийн бодит төрх,амьдрал ямар байгааг та нар гадарлах ч үгүй байх