Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шүдний үзлэг хийлээ

2017 оны 08 сарын 22

БНСУ-ын Жусоны их сургуулийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, БГД-ийн Эрүүл мэндийн төв,БГД-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйг сахих үүднээс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог хийж байна.

 Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хэрхэн асарч сувилах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх үүднээс эцэг эхчүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулж буй юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг болон эцэг эхчүүдэд зориулсан асаргаа сувилгааны талаархи сургалт нь энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top