Өдөр бүр нэг аяга сүү ууснаар ямар үр дүнд хүрэх вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 22

 Шүдний хорхойтлоос сэргийлнэ

Сүү нь кальцийн хамгийн баялаг эх үүсвэр гэдгийг бүгд мэднэ. Хөхнөөс гарсан хүүхдэдээ ч өдөр бүр сүү уулгавал шүдний ургалт, бэхжилтийг нь дэмжих бөгөөд хорхой идэхээс хамгаалдаг сайн талтай.

 Арьсыг гэрэлтүүлнэ

 
Клеопатра хатан зүгээр ч нэг сүүн ваннд хэвтдэг байгаагүй бололтой. Сүүний найрлаганд агуулагдах амин дэм, эрдэс бодисууд нь арьсны эрүүл чанарыг тэтгэж, зөөлөн, чийглэг, гэрэлтсэн, залуу, цагаан болгодог. Заавал ванн дүүрэн сүүнд хэвтэх шаардлагагүй, өдөрт нэг аягыг дангаар нь уухад л болно.

 Хүүхдийн өсөлтийг дэмжинэ


Ясыг нь дэмжиж байж хүүхэд сайн өсөх нь мэдээж. Өдрөөр биш цагаар өсөж яваа үрдээ өдөр бүр аяга сүү уулгаснаар чацархаг, чанга биетэй болох болно. Мөн насанд хүрэгсэд ч өдөр бүр аяга сүү ууснаараа одоо болон ирээдүйд үе мөчний өвчнөөр өвдөх магадлал буурдаг. Гэхдээ сүүний бүх байгалийн кальцийг нь өөртөө шингээн нийлэгжүүлэхийн тулд D витаминтай хослуулан хэрэглэхээ мартуузай.

Булчин нэмэхэд тусална


Сүү нь махтай адилхан, уургаар баялаг учраас тамирчид, фитнессээр хичээллэгчид өдөр тутмын хоолны дэглэмдээ заавал багтаасан байдаг. Ялангуяа хүнд бэлтгэл сургуулилтын дараа заавал сүү уудаг нь сульдаж задарсан булчингаа нөхөн сэргээж, түрүүнд авсан ачаалалдаа тохирон нэмэгдэхэд нь тустай байдаг аж. Мөн сүү нь булчингийн өвдөлтийг буулгаж, алдагдсан шингэнийг нөхөх чадвартай.

 Стрессийг бууруулна

 
Сүүнд агуулагдах олон амин дэмийн ачаар бид стрессээс ангид амьдрах боломжтой. Их ажлын дараа, оффис дээрээ оройтож ажиллахдаа нэг аяга бүлээн сүү ууж байгаарай. Ингэснээр мэдрэлийн эсүүд тайвширч, булчингийн ядрал багасна.

Б.Янжиндулам 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top