ОУ-ын Нярайн Скрининг шинжилгээний холбооны 10-р чуулган эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 24

 “Олон Улсын Нярайн Скрининг Шинжилгээний Холбооны Ази Номхон Далайн бүсийн 10-р чуулганыг эх орондоо анх удаа энэ сарын 24-26-ны өдрүүдэд  зохион байгуулж байна. 

Энэ чуулган  нь Ази номхон далайн бүсийн орнуудад 2 жилд нэг удаа болдог ба энэ удаагийн хурал зохион байгуулах эрхийг Монголын Нярайн Тандалт Шинжилгээний Нийгэмлэг авсан байна. Чуулганы талаар Монголын Нярайн Тандалт Шинжилгээний Нийгэмлэг өнөөдөр "Холидэй Инн" зочид буудлын хурлын танхимд Ази Номхон Далайн бүсийн 10-р чуулганы нээлтээ хийлээ.  

Чуулганыг “МОНГОЛ БА АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДАД НЯРАЙН СКРИНИНГ ШИНЖИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХ НЬ” сэдвийн дор Олон Улсын Нярайн Скрининг  Шинжилгээний Холбоо, Монголын Нярайн Тандалт Шинжилгээний Нийгэмлэг, Монголын Хүүхдийн Анагаахын Академи, АШУҮИС-ийн АУС-ын Хүүхдийн Анагаахын Тэнхим хамтран зохион байгуулж байгаа ба тус чуулганд 30-аад орны 100 гаруй гадаадын, 80 гаруй дотоодын зочид төлөөлөгчид оролцож байгаа юм.

Т.Түвшин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top