Эрүүл мэндийн даатгалтай хүн ийм олон ЭРХ эдэлдэг юм байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 04

Хэрвээ та "Эрүүл мэндийн даатгал" төлдөг бол дараах эрхийг эдлэх боломжтой юм байна.

Даатгуулагч рашаан сувиллаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх үү?

Даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий  рашаан сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд  өвчний оношоос хамааран тухайн рашаан сувилалд эмчлүүлэх төлбөрөөс 74000-74390 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ.

Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн  амбулаторийн  тусламж, үйлчилгээ авбал яах вэ?

 Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн амбулаторийн төлбөрөө өөрөө бүрэн хариуцан төлнө.
Харин эрүүл мэндийн даатгалд даатгуулсан тохиолдолд амбулаторийн тусламж, үйлчилгээний төлбөрт 10500-11340 төгрөгийг тухайн даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан эмнэлэгт нь төлдөг.

ЭМД-тай хүнд шинжилгээнүүдийг үнэ төлбөргүйгээр хийх үү?

Даатгуулагч өвчний учир эмчийн заалтын дагуу 36000 төгрөг хүртэлх төлбөрийн оношлогоо, шинжилгээ хийлгэх эрхтэй.

Шинжилгээ үнэгүй хийгдэж байгаагаас өөр урамшуулал үзүүлдэг үү?  

Эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар даатгуулагч дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг даатгалын сангаас төлүүлэх эрхтэй:

Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ

Амбулаторийн тусламж, үйлчилгээ

Оношлогоо, шинжилгээ

Өдрөөр эмчлэх тусламж, үйлчилгээ

Нөхөн сэргээх эмчилгээ

Хөнгөвчлөх эмчилгээ

Уламжлалт эмчилгээ

Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт

Эрүүл мэндийн даатгалаа төлсөн хэрнээ эмнэлэгт хэвтэхэд нэмэлт төлбөр төлдөг.  Энэ ямар учиртай вэ?

 Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэлээ төлсөн  ажил хөдөлмөр эрхлэгч, малчин, оюутан, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 10 хувийг, улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 15 хувийг өөрөө хариуцан төлнө, үлдсэн 85-90 хувийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө. Үүнээс өөр нэмэлт төлбөр төлөхгүй.

Эмийн үнийн хөнгөлөлтийн талаар тодруулж өгнө үү. Хаанаас авдаг вэ, аль нэг дурын эмийн сангаас авч болох уу?

Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бол та аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын зөвшөөрөлтэй даатгалын гэрээ бүхий эмийн сангуудаас өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 132 нэр төрлийн 339 эмээс үйлчлүүлэх эрхтэй. Эдгээр эмийн төрлөөс нь шалтгаалан үнэд нь 5-94 хувийн буюу 120-18000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Эрүүл мэндийн даатгал төлж байх хугацаанд хэдэн удаа бүрэн үзлэгт хамрагдах боломжтой вэ?

Даатгуулагч та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлсөн боловч дараалсан 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэг үйлчилгээ аваагүй бол таныг эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа орох эрхээр урамшуулна.

Даатгуулагч та урамшууллын нөхцөлийг хангасан бол харъяа аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст эрүүл мэндийн даатгалын гэрчилгээтэйгээ очиж, хүсэлтээ гаргаж болно.

Даатгалтай байх, даатгалгүй байх 2-ын ялгааг тайлбарлаж өгөөч?

Хэрвээ та эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бол эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухайлан тогтоосон тарифын 10-15 хувийг  өөрөө төлж, 85.0-90.0 хувийг эрүүл мэндийн даатгалын  сангаас  төлүүлнэ. Та даатгалгүй бол зардлыг өөрөөсөө бүрэн төлнө. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын бусад бүх үйлчигээний төлбөрийг та өөрөө хариуцна.

Даатгуулагч эмнэлэгт хэвтэхдээ эм тарианд зориулж өөрөөсөө мөнгө гаргасан бол буцааж олгогдох уу?

Эмнэлэг даатгуулагчийг хэвтэн эмчлүүлэх хугацаанд зайлшгүй шаардлагаар өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа ороох боох материалыг өөрөөр нь гаргуулж хэрэглэсэн, мөн хэвтэж эмчлүүлэх хугацаанд лабораторийн шинжилгээ төлбөртэй хийсэн бол уг эм тарианы үнэ болон шинжилгээний төлбөрийг даатгагчид бүрэн нөхөн олгох үүрэгтэй.

Гадаадад эмчлүүлсэн иргэнд эрүүл мэндийн даатгал хамаарах уу?

Эрүүл мэндийн даатгал нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан төлдөг.

Шинэ төрсөн хүүхдэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ хэрхэн авах вэ?

16 хүртэлх насны хүүхдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг төрсний гэрчилгээгээр нь үзүүлдэг. Иймээс 16 хүртэлх насны хүүхэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ авах шаардлагагүй.

Даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хичнээн төгрөгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй вэ?

Та эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар жилд 1328000 төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхтэй.

Оюутан сурагчид эрүүл мэндийн даатгалд яаж хамрагдах вэ?

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд заасны дагуу их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн суралцагчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2012 оноос эхлэн төрөөс хариуцаж байна.

Харин их, дээд сургууль, коллежийн өдрөөс бусад хэлбэрээр суралцагч, МСҮТ-ийн оюутнууд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан жилдээ 8040 төгрөг төлнө.

Тархины мэс засалд ороход маш их зардал гардаг. Үүнийг даатгалаас хариуцах уу?

Эрүүл мэндийн даатгалын сангаас оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлэх төлбөрийн аргаар буюу даатгуулагчийн өвчний онош, өртгийн жин нэг даатгуулагчдад ногдох зардлын хэмжээг баримтлан төлбөр төлдөг.

Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний төлбөрт оношийн бүлэг, өртгийн жингээс хамааран 116400-643272 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн тусламж, үйлчилгээ үзүүлсэн эмнэлэгт даатгуулагчийн өмнөөс төлдөг. Хэрэв даатгуулагч улсын эмнэлэгт “Тархи нугас, захын мэдрэлийн мэс засал”  (“G00-G99” оношийн код) хийлгэсэн тохиолдолд 557544 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэгт төлнө.

С.Баяр

Эх сурвалж. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 111 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsewelgaraw(192.82.82.232) 2025 оны 03 сарын 13

Bi tarixni arterin cydasni xagalgaa xiilgex gesen ym daatgalas xongololt baidag ym uu

1  |  0
Suvilagch(64.119.22.24) 2025 оны 03 сарын 13

Ajil erhledegch bai uguich bai buh humuus EMD-iig tuslamj uilchilgee avah uedee toldog bolmoor ym.Tuslamj uilchilgee avdaggui bj jil bur zugeer tolbor toldog olon arvan myangan irged bii getel ene salbar hogjihgui suvilagch nar booliin ajil hiigeed avch bui tsalin ni amjirgaand ne haanaach hurehgui olon zelmuun l amidarch bhad hen ur huuhdee ene salbart ajilluulahiig huseh bilee.Unen gevel ene l unen

1  |  0
зочин(66.181.161.81) 2025 оны 03 сарын 13

3 jiliin.umnuh.medeelel bhaa odoo 8040r sungahaa baisan. ene jil 28800 tugruguur sungah bolson ungursun jil 46080 tugrug baisan

1  |  0
Зочин(43.242.241.210) 2025 оны 03 сарын 13

Шал худлаа шдэээ, улсын эмнэлгүүд нь үйлчилгээ, тоног төхөөрөмж үнэн муу. Хувийн эмнэлэгээр нь явахаар ЭМД ямарч хэрэггүй!!! Ийм бхад төлөх ямар хэрэг бнаа?!!! ЭМДаа улсын болон хувийн эмнэлэгт адил хэрэглэдэг тогтолцоогоо бүрдүүлчээд наад үлгэрээ яриад суу!!!

1  |  0
Zochin(202.179.31.58) 2025 оны 03 сарын 13

S.Erdene munguur n toglood suuj baihad Mongoliin tur huuli huchinii baiguulaga gants ug gan hiihgui baigaa n sonin bur heden zuun ter bumaar n garaa ugaaj baigaa shuu.

1  |  0
туул(202.9.42.167) 2025 оны 03 сарын 13

ЭМД-тѳлсѳн иргэн жилд 2000000-н үйл чилгээ авах эрхтэй гэх юм үүнийг ямар хүмүүс эдлэх юм болоо үүнд тайлбар ѳгѳѳч

1  |  0
Оогий(202.126.89.144) 2025 оны 03 сарын 13

Шал худалаа даатгал хэрэг алгоо

1  |  0
Зочин(139.5.217.78) 2025 оны 03 сарын 13

Насаараа нд эмд төлчихөөд нэг удаа эмчлүүлж чадахгүй өөрөөсөө мөнгө гаргаад л хэвтэн эмчлүүлсээн ор гудам хөнжил үнэгүй юм бна лээ бусад бүгд худлаа аан тийн хоол үнэгүй өгч байсан

1  |  0
Зочин(139.5.217.78) 2025 оны 03 сарын 13

Энэ бол ард түмнээ хошгоруулж л байгаа юм байна лээ шүү

1  |  0
Эмчлүүлэгч(139.5.217.78) 2025 оны 03 сарын 13

Эмнэлэгт хэвтэж байхдаа шаардлагатай эм тариа ороох боох материал өөрөөсөө гаргаад энэ хуулийг үйлчлэх байх гэж бодоод санхүүд нь хандахаар гээд эмчилсэн эмчээсээ өөрөөсөө гаргасан эм тариагаа бичүүлж авах гэсэн чинь тэр чинь үлгэр ш дээ надыг эм бичиж эмчилсэн гээд торгууль төлөөс гарнаа бөөн юм болно гэж байгаам даа жишээ нь 1р эмнэлэгт . 8-9сард болсон явдал шүү

1  |  0
oyuka(59.153.113.51) 2025 оны 03 сарын 13

iim ih hungulult edledeggvi meddeggvi yum bnsh dee

1  |  0
Zochin(122.201.24.124) 2025 оны 03 сарын 13

Shaaal hudlaa

1  |  0
Зочин(122.201.21.33) 2025 оны 03 сарын 13

Энэ хэдэн жилийн өмнөх мэдээлэл байх шиг байна.

1  |  0
Agii(64.119.27.113) 2025 оны 03 сарын 13

Daatgalaar ingej vilchlvvled bwal shn l bna gehde odo hna ch ingj vilchildeg gazar vnende bhkushde yah gj ingj hudla medeelel oruuldag bnaa daatgalaar vnegv shinjilge awch bga emneleg bhku shv

1  |  0
Bolortsetseg(202.126.89.184) 2025 оны 03 сарын 13

ur shiljuulen suulgahad tolbor untei bna eniig hongolj niigemdaatgalaas toluulj boloh bolov uu eruul mend niigem daatgal ondor toldog shuu

1  |  0
Nohoi(64.119.18.17) 2025 оны 03 сарын 13

Estoi huts za novsh hunii zovlongoor mungu hiideg emch nar humuusee daatguuld hereggui

1  |  0
Уртнасан ,Ц(66.181.161.105) 2025 оны 03 сарын 13

Элэгний хатууралтай 5 жол болж бн жолд багадаа 3-5 удаа хэвтэнэ эмчлүүдэг тэгэх болгондоо хордлого тайлах , уураг хийлгэдэг1 уураг 235000-250000 ерөнхиидөө 1,500 бол дог энэ бид бүхэнд маш хүнд байдаг тул ямар нэгэн хөнгөлөлт авах боломж байдаг уу? Байхгүй бол уурагийг хөнгөлөлтэй өгч болохгүй юм уу? Туслаач бидэнд элэг бүтэн монгол хөтөлбөрөө санаач!!!!!!!!!

1  |  0
В .Нарантуяа(66.181.161.24) 2025 оны 03 сарын 13

Худлаа гэдэг үнэн шүү бид чинь мөнгөө төлөөд хэвтэж үзүүлж баыгаа шүү дээ даатгалаас ямарч ашиг алга зүгээр л өөрсдийнх нь ашиг байх гэж би бодож байгаа шүү

1  |  0
zochin(66.181.185.236) 2025 оны 03 сарын 13

ene hezeenii medee ve. hudlaa l bn da

1  |  0
buugii(66.181.161.101) 2025 оны 03 сарын 13

Bi torolhin tvnhnii multralttai Yuma odo 32 nasra ene hugatsand haasha CH yawsan dandaa l zardalaa oorooso gargaj yawdag niigmin daatgalin sangas yuch tolj bgagv shtei hudlaa zvil taraha bolioche ervvl mendiin saida

1  |  0
Зочин(150.129.141.98) 2025 оны 03 сарын 13

Энэ шал худлаа шүү! Амьдрал дээр хэрэгжидгүй юм!

1  |  0
Ука(182.160.5.8) 2025 оны 03 сарын 13

Шал худалаа төлсөн төлөөгүй мөнгөө төлөөл үзүүлж бгаа биз дээ авах хэрэгтэй үйлчлүүлэх эрхтэй гээ л худалаа яриад бх юмаа

1  |  0
bataa(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

shaal hudlaa hamgin undur tatwar tulnu neg udaa ch ulsin emnelegt vzvvleh bolomj olddoggvi sh dee arai gej nomer awna emch ni tsagtaa irehgvi tegee l ajildaa ywna

1  |  0
р(27.123.214.108) 2025 оны 03 сарын 13

Хууль гаргадаг ухаантай юм бол хэрэгжилтэнд анхаар.хяналт шалгалтыг сайжруул

1  |  0
Сувд(66.181.176.254) 2025 оны 03 сарын 13

Амьдралд хэрэгждэггүй шүү дээ.Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд л төлбөрийн 10 хувь төлдөг. Хүүхдээс даатгалын дэвтэр нэхэж л байдаг шд.Хөнгөлөлттэй эм бол олдох ч үгүй. Шинжилгээ нь ихэнх нь улсын эмнэлэг хийдэггүй, хувийн лабораторит өг гэдэг.

1  |  0
баун монх(66.181.161.15) 2025 оны 03 сарын 13

хэдэн жил төлөөгүй бол нөхөн төлх үү

1  |  0
Gerel(27.123.212.141) 2025 оны 03 сарын 13

End bichegdsen yaria amidral deer baixgvi. Ard tvmniig bitgii xuur

1  |  0
hxhsvs(64.119.25.219) 2025 оны 03 сарын 13

ats ats hassan bn le uur hurch bn yag em n heregtei ued emiin sanguud n ugduggui hun heze uvduhuu medehgui shd zavaan umnuud

1  |  0
Сараа(117.111.8.127) 2025 оны 03 сарын 13

Тэгээд бидний асуугаад байгаа асуултанд хэн хариу өгөх юм.Энэ асуусан бүгдэд мэргэжлийн хүн хариу өгөх өгнө биздээ.Асуусан асуултандаа хариу авах гэж л бичээд байгаа шүү дээ

1  |  0
Сарааа(117.111.8.127) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу.Даатгуулагч жилд 1328000 үзлэг шинжилгээнд хамрагдах эрхтэй юм бол улсын болон хувийн эмнэлэгт нөгөө үнэтэй сити томографын зураг авуулах мөн үнэтэй шинжилгээнүүдийг эдлэх ёстой мөнгөнөөсөө авч болно биз дээ.

1  |  0
оюука(66.181.161.73) 2025 оны 03 сарын 13

Хөнгөлөлттэй эм л гэнэ. Мэдэхгүй юм да. Би 9 сартай жирэмсэн. Гурван удаа эмч надад эм бичиж өглөө. Нэг удаадаа гэхэд 4-5 эм. Тэрнийх нь нэг юмуу хоёр нь л хөнгөглэлттэй эмийн жагсаалтанд байх юм. Тэгсэнээ эмийн санд очингуут хөнгөлөлт санхүүжилт дууссан гээд байдаг. За ингээд эмээ уухын тулд хөнгөлөлтгүй авахаас өөр аргагүй. Ийм байж хөнгөлдөг гэж яриад яахав дээ. Яг хэрэгтэй гэсэн чухал эм нь хөнгөлөлтөнд хамрагдаагүй байх юм да

1  |  0
1111(124.158.77.9) 2025 оны 03 сарын 13

Машинаа засахдаа мөнгө төлдөг үү. тэгвэл машниаас ч үнэтэй биеэ үзүүлэхдээ үнэгүй үзүүлчих санаатай. Үнэгүй юм бүхэн үнэгүй л байдаг. Эмч нар үнэгүй үзлэг хийдэгээ болиогүй цагт эрүүл мэндийн салбар хэзээ ч хөгжихгүй.

1  |  0
Буяа(59.153.114.96) 2025 оны 03 сарын 13

Би жил бүр даралт ихсэлт гэсэн оноштой эмнэлэгт хэвтдэг боловч ор хоногийн мөнгө зарим эм тариагаа өөрөө гаднаас авч эмчилгээ хийлгэдэг .тэр эм тариа нь дор хаяж 100-250 мянга болдог.нийгмийн даатгалаас 1 удаа ч эмний мөнгөө буцаан авч үзээгүй.уг нь буцааж авах ёстой гэдэг боловч амьдрал дээр энэ нь ер хэрэгждэггүй.

1  |  0
Зочин(103.229.121.16) 2025 оны 03 сарын 13

Худлаа..Хэрэгжүүлдэг нэг ч эмнэлэг байхгүй. Мөнгөө л авахыг урьд болгодог. 2 ч удаа гэмтэлийн эмнэлэгт яаралтай хагалгаанд орсон.ор хоногийн мөнгө авдагаараа авсан.хагалгааны төлбөр авдагаараа авсан. Дээрээс нь даатгалаа маш өндөр төлдөг байхад эмч нар нь тэдэн эмч тэдэн сувилагч тэдэн туслах хагалгаанд хамт орлоо гээд л хагалгаанд орохоос эхлээд дуусан дуустал норкозноос гарахад л үглээл байна.нойрсуулагч эмч тантай уулз гэлээ гээл сувилагч нь гүйж ирж байх жишээтэй. Нийгмийн даатгалаас листээ бариад очиход наадам таарсан гээд хойшлуулж байх жишээтэй..юу ч авч чадахгүйн байна лээ...

1  |  0
Saruul(64.119.26.84) 2025 оны 03 сарын 13

Ervvl mendiin salbariig bvtetseer ni shinchlej uurchluh heregtei hvnii tuluu gesen setgeltei emch neg ch alga gar harsan tanil tal harsan nowshnuud boljee

1  |  0
Zoloo(64.119.26.84) 2025 оны 03 сарын 13

Xuwidaa emnelggui emch.aptekgui suwilagch.tvtsgui asragch gej alga ym bna

1  |  0
мөнгөнцэцэг(122.201.24.133) 2025 оны 03 сарын 13

Энэ нарийн шулуун гэдэсний урагцаг авхуулахад унтуулагтайгаа 600000мянга гэхх юмдаатгалтай хүн 1р эмлэг

1  |  0
Gantsetseg(66.181.161.41) 2025 оны 03 сарын 13

Ervvl mendiin devter avah geheer urd oniihiig n tol geh ym emlegiin tuslamj vilchilgee ogt avch bgaagvi hvn yagaad zaaval nohon toloh estoi ym be hariul ogooch

1  |  0
Hajii(66.181.160.103) 2025 оны 03 сарын 13

Tetgewriin hogshchvvd emnelegt hewtwhed yah we em taria baihgvi geed gadnaas ochnoon em taria awhuuldag zowhon our zuuriin taria bitamin C. gentomitsin sistem tariyr zergiig awhuulsan ene bvhniig bid awah estoi yu

1  |  0
отгонтуяа(27.123.212.140) 2025 оны 03 сарын 13

Таалагдлаа

1  |  0
зочин457(103.212.117.228) 2025 оны 03 сарын 13

Аль ч эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалтай хүмүүсийг огт тоодоггүй ш дэ. Эмнэлэгт нь орлого орохгуй болхоор цаашаа л гээд түлхдэг.

1  |  0
khaliun(103.229.121.26) 2025 оны 03 сарын 13

emin jagsaltin haanas avah ve

1  |  0
Jigj erdenebat(202.9.44.88) 2025 оны 03 сарын 13

Huwiin emnelgeer hiigdsen tarhinii zurgnii tulbur eruul mendiin hungulult baidgiin boluu medmeer bn

1  |  0
jaga(66.181.160.8) 2025 оны 03 сарын 13

Oopsdoo tolhoop sard hdg tushaah bol

1  |  0
Навчаа(27.123.214.108) 2025 оны 03 сарын 13

Урд жилүүдиихийг нөхөх үү одоо жилийнхүү нь хэд вэ

1  |  0
мөнхзаяа(103.10.22.43) 2025 оны 03 сарын 13

их дээд сургуулийн өдрийн оюутаны даатгалын шимтгэлийг төрөөс даана гэсэн байна тэгсэн хэрнээ жилийн 28800 г тушаа гэсэн энэ ямар учиртай юм бэ?

1  |  0
zochin(103.229.123.246) 2025 оны 03 сарын 13

MRI g daatgald oruulmaar yumaa. odoo barag ali ch emlegt ochson humuusiig mri hiilge geh yum nogooh n tengeriin unetei. yadarsan humuust eostoi hetsuu. teriig n hiilgej chadku yavsaar ovchin n hundreed bdag bhdaa. heregtei yumandaa hongololt boditoor uzuuleh heregtei bhiin

1  |  0
Zaya(66.181.160.74) 2025 оны 03 сарын 13

Ervvl mendiin daatgal hedeer toldog bolson be

1  |  0
mongon(66.181.161.57) 2025 оны 03 сарын 13

Ee bid yuch meddeggvi ym bna

1  |  0
Zulzaga(95.33.21.184) 2025 оны 03 сарын 13

Odriin angiin oyutan 18 nas hurchiheer mongo tushaagaad baidag ni zov umuu buruu umu?

1  |  0
Saraa(66.181.161.23) 2025 оны 03 сарын 13

Zarim negen hvn jaahan vgee bodoj helmeer baina Hvnii umnuus uwdluu geh shig tegj bolohgvi shv dee.Ter zochin geed baigaa chi chadaltai bolomjtoi l baiga biz naad vgee bodmoor yum.Ervvl mendiin dewteriin sungalt nemegdeh tusam sunguulj chadahgvi irged chin yah bolj baina.Bi vheheer chi vh gesentei adil baina.Harin ch esergvvtsej baina.

1  |  0
narantsetseg(112.72.11.116) 2025 оны 03 сарын 13

Bi tetgebert bdag.eruul mendiin tub medrelin emch 3-r emnelergt tarhini tomografin zyrag abahuul 13-mayagt bichij ugsun.daatgalaar hungulult uzuulne gesen.getel 3-r emneleg onosh harj baij xungulultend oroh uguig shiidne geh yum

1  |  0
Равсал панз(66.181.179.183) 2025 оны 03 сарын 13

Би ЭМД төлөхөө больсон. Улсын эмнэлэгт оочерлох завгүй,мань мэтэд ёстой хэрэггүй хог.

1  |  0
Оодой(139.5.217.37) 2025 оны 03 сарын 13

Саяхан Өвөрхангайд эмч нар очиод хүмүүст хагалгаа хийнэ гээд төлбөртэй хийж байгаа гэсэн эрүүл мэндийн даатгалтай гэсэн

1  |  0
Энхээ(66.181.161.23) 2025 оны 03 сарын 13

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВРЭЭ ҮНИЙН НЭМЭЭД БАЙДАГ.СУНГУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ИРГЭД НЬ ЭМНЭЛЭГТ Ч ХЭВТЭХ ЭРХГҮЙ БАЙДАГ.ЯАГААД ЖИЛИЙН ЖИЛД НЭМЖ БАЙДАГ ЮМ БЭ.ТӨЛЖ ЧАДДАГ ИРГЭД БАЙХАД ТӨЛЖ ЧАДАХГҮЙ УЛС ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА.ДЭЭДСҮҮД НЬ ЭРҮҮЛ ЯВЖ, ЯДАРСАН ИРГЭД ЧИНЬ ХОХИРЧ ЯВНА.ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВТРЭЭ НЭМЭХЭЭ БОЛИМООР ЮМ.БОРЧУУД НЬ ДИЙЛЭХЭЭ БАЙЛАА.

1  |  0
Ж.Дооко(45.117.32.3) 2025 оны 03 сарын 13

сайн байнуу энэ үнэн үү Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд заасны дагуу их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн суралцагчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2012 оноос эхлэн төрөөс хариуцаж байна. би МУИС-ийн оюунтан одоо 3 курс өмнө жил эрүүл мэндийн дэвтэрээ 28800 таглуулсан харин энийг уншсан чинь эрүүл мэндийн даатгалын шитгэлийг төрөөс даадаг гэсэн байхын нь үнэн юм уу их сургуулиа төгсөн төгстөл төрөөс бөглөж өгдөх юмуу хариуг маань Dooko789@gmail.com хаягруу явуулж өгөөч тэхүү их хэрэгтэй мэдээлэл бна бас асуух зүйлс байна

1  |  0
Иргэн(27.123.214.126) 2025 оны 03 сарын 13

ӨНТэтгэвэр авдаг ахмадууд эрхтэн шилжүүлэн суулгах, өвдөгний үенд хагалгаа хийлгэх зэрэг эмчилгээ хийгээд ЭМ ДААСАН ямар эрх, хөгөлөлт эдлэх боломжтой бэ?

1  |  0
Зочин(66.181.161.116) 2025 оны 03 сарын 13

Шал дэмий өчнөөн жил эрүүл мэнд нийгмийн даатгал төллөө тэгсэн сүүлийн нэг сар тамга дарагдаагүй болохоор хөнгөлөлт эдлэхгүй юм байна хөдөө ажилдаг хүн яаж хот орж тэр эрүүл мэндийн дэвтэртээ тамга даруулах юм бэ

1  |  0
Aibek(27.123.212.128) 2025 оны 03 сарын 13

Huduunuus irj emchluulj buy hun emiin hunglult edleh hereg garwal harya sumbagiin emchiin jor awah ni butehgui zaalt baina.ug ni end emchlegch emchiin jor gj oorchilwel zugeer yum shig. Hotod medeej huduunuus owchton irj l taaraa

1  |  0
suren(66.181.160.51) 2025 оны 03 сарын 13

Medehgvigeesee bolj hvmvvs bid hohirch bn mon ervvl mendiin baiguullaguud vvniigee heregjvvlj. hvmvvst medeelel ogch. ovchtond erhiig n medvvlj ogmoor yma.

1  |  0
Zochin(66.181.160.83) 2025 оны 03 сарын 13

Hidlaasjdee naadahnaaschin ali ni ch haana ch uilchildeggui shdee huulindaa tiim iim geheer urdaas tas hereldeel bdag shal hudlaa yalanguya ulsiin chanartai horoo duurgiin haryaat emnelguuddeer bol burch huchingui hudlaa bdag shdee emch narni gj hdn zalsan burhnuud mungu neheel hevtj bdagshdee erni EMD gj zuvhun tsag avahadl uzuuleh zorilgotoil bdag yumshig bdagshdee

1  |  0
Zochin(66.181.160.83) 2025 оны 03 сарын 13

Hidlaasjdee naadahnaaschin ali ni ch haana ch uilchildeggui shdee huulindaa tiim iim geheer urdaas tas hereldeel bdag shal hudlaa yalanguya ulsiin chanartai horoo duurgiin haryaat emnelguuddeer bol burch huchingui hudlaa bdag shdee emch narni gj hdn zalsan burhnuud mungu neheel hevtj bdagshdee erni EMD gj zuvhun tsag avahadl uzuuleh zorilgotoil bdag yumshig bdagshdee

1  |  0
Зочин(103.26.195.134) 2025 оны 03 сарын 13

Монголд бүх юм нь худалаа хулхи байдаг юм! Нээх л их зантай хүнд сурталтай бүдүүлэг хөшчихсөн эмч нэртэй хоолны савнууд байдаг юм!

1  |  0
Munkhbaatar(202.70.46.212) 2025 оны 03 сарын 13

Iim zvil mongol ulsad baihgvi hudlaa zvil tawihaa bolii

1  |  0
Болормаа(66.181.182.9) 2025 оны 03 сарын 13

Би саяхан 1-р эмнэлэгт хэвтээд гарсан. Бүх эм тариа өөрөөсөө авсан. Үүний төлбөрийг ЭМД-аас бүрэн олгож өгөх юм уу

1  |  0
oyunchimeg(122.201.22.152) 2025 оны 03 сарын 13

ED sar bur hangalttai tuldug neg ch udaa enmelegiin uilchilgee avch uzeegui harin odoo avah shaardlagatai bn B virus tooluulj Delta gesen bhaa virusiin shinjilgee ugchihmuur bh ym boloh bolovuu

1  |  0
tuya(202.70.46.209) 2025 оны 03 сарын 13

Eruul mendiin daatgalaas emchilgeenii hungulultiig buren edelj chadahgui bna. ylanguya hiigdej byi emchilgeenii uniig emiin sangiin unetei haritsyylahad daatgalaas uzuulj byi hungulultiig uzuulj baigaa ni haragdahgui ym . ene bol naad zahiin engiin asyydal ni...

1  |  0
Otgoo(203.91.115.35) 2025 оны 03 сарын 13

Ene tsaasan deer l b.dag huuli. Amidral deer hetsuu sh dee. Bie setgeleeree medersen dee. Kk. Emch nar tsalin geed temtsej bolj b.na aa. Yagaad J.Ni havdar sudlaliin undesnii tuv.ulsiin klinikiin 1 emnelgiihen ydaj tomografiin aprattai bolgoj ug gej shaardlaga taviddaggui yum boloo. Uvchtunguudee zurag avhuul geel huviin tomografiin emleguud ruu yvuulna shuu dee

1  |  0
zochin(27.123.214.124) 2025 оны 03 сарын 13

Emch tsagda nariin tsaling 10% xasaj bagsh nariin tsaling 10% nemwel ilvv deer. e m daatgalin shimtgele duriin ervl mendin baigullagad tuldug togtoltso xeregtei bna. vilchilge awch chadaxgvi bj ulsad mungu tulmurgvi bna. ajila xideggvi emch nar vilchilge vzvlegvi bj tsaxim gj zviles bolj ix xemjeni tsalin awax ni zoxisgvi. ene bol luiwar. anxarax baigullagud ni ajillana ajillax bx gj naidaj bna

1  |  0
N D Shimtgel tulugch(27.123.214.124) 2025 оны 03 сарын 13

Bi xowd aimagt turiin vilchilgeni alband ajildag ajilin nuxtsul xewiin bus. xvsvlin 3jil ulsin emnelegt xewtej emchlvlex gd chadagvi arga barad xuwin emnelegt xewtdeg. tanil tal ax dvv saitai xvmvs ocher dugargvi xewtchixed bdii. teged tsaximd bvrtgvlj vzvlex gexer uglu 6s ochij dugarldag. Oroi ochwol ajilas xalchix gd bdag. odo bol mungu olod xuwin emnelegrv yawdag bolsn. 4 5uda tsaximd bvrtgvled emchid vzvlj chadagvi 1 uda vzvlxed emchid daatgalaas 15000t tulugdj bga xaragdsan ene mungu butsaj awch yadaj buyni baigullagad xandiwlmar sanagdax yum xamgin svvld tsaxim xuudsa emchrv shidsen.

1  |  0
(66.181.185.139) 2025 оны 03 сарын 13

suvilald hevtcheed daraa ni daatgal deer ochood asuhaar ymarch hongololt bhgui gesen

1  |  0
xaliun (202.9.43.155) 2025 оны 03 сарын 13

delgergui bichmeer bn ochoodl vzvvlex bolxoor tolbor nexeed bdag shvde

1  |  0
Hongorzul(112.72.11.112) 2025 оны 03 сарын 13

Huzuunii hagalgaand orson ubchtun eruul mendiin daatgaliin hungulultund hamragdah bolomjtoi yu herew tiim bol heden hubiin hungululut edleh be

1  |  0
Баагий(150.129.143.209) 2025 оны 03 сарын 13

Хариулт ер нь алгаа

1  |  0
Баагий(150.129.143.209) 2025 оны 03 сарын 13

Тэдэн төгрөг төлдөг л гээд байх юм энэ нь 7 хоногт юм уу сард юм уу жилд юм уу ойлгомжтой бичмээр л бна шүү

1  |  0
Нансал(139.5.216.187) 2025 оны 03 сарын 13

Сонгдо ямар ч хөнгөлөлт үзүүлдэггүй үүнийг шалгаж өгөөч ээ. Шинжилгээ өгөхөд манайд тэр чинь хамаагүй ээ гэдэг

1  |  0
Tuul(66.181.160.89) 2025 оны 03 сарын 13

Nuruunii hagalgaand ulsiin emnelegt orvol dood tal n 15 say tugrug boluul daatgalaas xeden xuvi n tolox ve?

1  |  0
Уянга(202.179.27.175) 2025 оны 03 сарын 13

оюутан 8040 гэж худлаа байхаа. 23,000 хавьцаа төлбөр төлсөн

1  |  0
Tuya(66.181.185.144) 2025 оны 03 сарын 13

Huwiin emnelegt hewtej emchlvvlwel tolboriig yaj toloh we

1  |  0
delgermaa(27.123.214.115) 2025 оны 03 сарын 13

Meddeggvi baisan odoo bvgdiig unshij medej awlaa

1  |  0
Close menu