Арьс арчилгааны уламжлалт хэвшилд хувьсгал хийсэн ”BENEMONT”

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 04

 Солонгосын алдарт гоо сайхны  "Wonderful life" компанийн 2017 оны хамгийн сүүлийн үеийн шилдэг бүтээгдэхүүн болох  “BENEMONT” тансаг брендийг танилцуулах албан ёсны нээлтийн арга хэмжээ өнгөрөгч хагас сайнд "Блюскай" зочид буудлын гурван давхарт боллоо. Нээлтийн арга хэмжээнд "Wonderful life" компанийн ерөнхийлөгч Park In-cheon болон хоёр улсын  зочид төлөөлөгчид, зүүн өмнөд Азийн жааз дуучин Zino Park урилгаар оролцлоо.  

Энэ үеэр  арьс арчилгааны төгс шийдэл болох “BENEMONT” тансаг брендийн бүтээгдэхүүнийг танилцуулж, хямдралтай худалдаанаас гадна  азын сугалаа явагдаж мөн  гадны зочид төлөөлөгчдөөс хандивын зүйлс монголчуудад гардууллаа. 

 

"Wonderful life" компанийн ерөнхийлөгч  Park In-cheon  нээлтийн үеэр хэлсэн үгэндээ  “BENEMONT” тансаг брендийн  бүтээгдэхүүнийг Монгол эмэгтэйчүүдийн хэрэглээнд нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Монгол улс хүн амын хувьд цөөхөн ч  асар хурдан хугацаанд хөгжих боломжтой улс  учир Монголд салбараа нээхийг хүссэн.  Мөн би монголд ээлтэй байдаг юм. Нөгөө талаар Солонгос, Монгол хүмүүс  өөр хоорондоо маш олон зүйлээр адилхан. 

 “BENEMONT” бүтээгдэхүүний маань  нээлт Солонгос улсдаа өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон. Манай бүтээгдэхүүний онцлог 100 хувь ургамлын гаралтай,  богино хугацаанд үр дүнгээ өгдөг учраас Солонгос бүсгүйчүүдийн хэрэглээ болон тааламжид хэдийнээ нийцсэн. Мөн  арьсыг цайруулахаас  гадна эрчимтэй өргөж  V хэлбэрт оруулах ид шидтэй. BENEMONT нь арьс арчилгааны үндсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн юм. Тухайлбал, арьсыг  28 өдөр эрчимтэй өргөх ампуль, олон төрлийн  пептидээр баялаг серум, нарын хэт ягаан туяанаас хамгаалах, үрчлээний эсрэг цайруулах үйлчилгээтэй нарны тос мөн  хуурай үрлэн нүүр цэвэрлэгч. Эдгээр бүтээгдэхүүнүүд  цэвэр ургамлын гаралтай үүдэл эс болон уургаар баялаг учир үйлчилгээ өндөр гэдгийг ам бардам хэлмээр байна.   "Wonderful life" компани монголчуудтай илүү ойр дотно байж та бүхний гоо сайхан болон эрүүл мэндийн төлөө илүү хичээн ажиллах болно” гэлээ.

"Wonderful life" компани нь дээрх гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс гадна эрүүл мэндийн IMV Premium” бүтээгдэхүүн мөн 100 хувь байгалийн гаралтай ариун цэврийг хэрэгслийг  хэрэглээнд нэвтрүүлжээ.  Нийгмийн хариуцлагаа ухамсарлах хүрээнд манай улсын хөгжлийн бэрхшээлтэй болон  эмзэг давхаргын  охидод ариун цэврийн хэрэгсэл бэлэглэхээ мэдэгдэж монгол төлөөлөгчдөд энэ үеэр  гардуулан өгсөн юм.


 

Түүнчлэн Азийн жааз дуучин Zino Park төгөлдөр хуурийн ая дор урлагийн тоглолт үзүүлж хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчидтэй нэгэн үдшийг хөгжилтэй өнгөрөөлөө. 


 

Ийнхүү “Wonderful Life” компаниас зөвхөн танд зориулан хүргэж буй “BENEMONT” таны арьсны асуудлыг бүрэн шийднэ. Ингээд бүтээгдэхүүнүүдийн дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна. 

1. Арьс арчилгааны уламжлалт хэвшилд хувьсгал хийсэн нүүр цэвэрлэгч
Папаяа байгалийн ферментэн цэвэр зөөлөн нүүрний үрлэн нунтаг нь гуужуулагч + цэвэрлэгч+ чийгшүүлэгч зэрэг нэг дор гурван давхар үйлчилгээг багтааснаар арьсыг гүнд цэвэрлэж бохирдлыг гуужуулж, коллагенаар хангаж рүүл шинэ сэргэг арьсыг бий болгоно.
  1. Бүх төрлийн арьсанд тохирсон байгалийн фермент агуулсан харшил үүсгэдэггүй хуурай нүүр цэвэрлэгч
  2. Нарийн тоос гадны бохирдлыг гуужуулах хүртэл арьсыг гэмтээлгүйгээр нүүр цэвэрлэх харшлын эсрэг нунтаг үрлэн.
  3. Гадна орчны нарийн тоосонцор бүхий бохирдлыг гүнзгий цэвэрлэж арьсны гадаргуунд үүссэн хуурайшилтийг цэвэрлэн угаах зориулалттай ухаалаг BENEMONT фермэнт хуурай нүүр цэвэрлэгч нь арьсны коллагенийг чийгшлээр хангаж өгөх үйлчилгээтэй. 

 

2. Нэг дор олон давхар үйлчилгээг багтаасан шилдэг нарны тос

 365 өдөр агаарын бохирдол, гадны нөлөө нарны хэт ягаан туяанаас бүрэн хамгаалж эрүүл зөөлөн болохыг мэдэрнэ. (Таталдаж зууралдах бус гөлгөр толигор) AQUA хайлан шингэх бүтэцтэй тул арьсанд хүрэх тэр л агшинд шууд хайлан шингэж цэв цэвэрхэн болсоноор хөнгөхөн боловч хэт ягаан туяаны цацрагаас дээд зэргээр хамгаална.


 

3. Гайхамшигт үр дүн бэлэглэх 28 өдрийн эрчимтэй өргөх шийдэл BeneMont ampoule

 Цэвэр Алт (99.9%)-ны орцтой учир агаарын гадна орчны бохирдлоос болж ядарч гэмтсэн арьсыг амрааж илааршуулж илүү гэрэлтсэн толигор уян хатан арьстай болоход тусална. Цайруулах: Үрчлээ арилгах давхар үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүн.


 

4. Олон төрөлт пептидээр баяжмал Benemont серум

Стресс болон гадна орчны бохирдлоос үүдэн ядарч унжсан арьсны бүтцийг хатуу чанга хүчтэй эрүүл болгон татаж өргөж өгөн тольгор болгоно. Арьс эмчлэгч Bene Mont баяжуулсан олон төрлийн пептайд серум найрлага их хэмжээгээр агуулсан нь ядарч унжсан арьсыг сэргээнэ. Мөн ургамлын амьдрах чадварыг нэмэгдүүлж улаан лоолийн каллусын ханд, ногоон цайны каллусын ханд, далайн замгийн ханд, ургамалын олон төрлийн үүдэл эс зэргийг агуулж өгсөнөөр Америкийн EWG (Environmental Working Group) ээс зөвшөөрөгдсөн аюулгүй, хор нөлөөгүй гэдэг нь батлагдсан бүтээгдэхүүн юм. 


 

Дэлгэрэнгүй мэдээллийг 99223446 утсаар болон  ЭНДЭЭС  авна уу.  

 

 

 

 

 

 

 

 


 

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top