Таканоива Баасандорж Мөнгөн гүүр эмнэлэгт түргэний тэрэг бэлэглэлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 05

 Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд амжилттай барилдаж байгаа Таканоива Баасандорж түлэнхий, гэмтэл, түргэн тусламжийн Мөнгөн гүүр эмнэлэгт түргэний тэрэг бэлэглэлээ. Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай түргэний тэргийг түүний ар гэрийнхэн Мөнгөн гүүр эмнэлгийн хамт олонд өнөөдөр хүлээлгэн өглөө.

Таканоива Баасандорж нь Японы Тоттори мужийн сүмогийн ахлах сургуулийг 2009 онд төгсөж, Их аварга Таканаханагийн дэвжээнд элсэн орж мэргэжлийн сүмо бөхөд хүч үзэн барилдаж эхэлсэн байна. Адьяагийн Баасандорж нь Тайланд улсад болсон Сонирхогчдын сүмо бөхийн 2007 оны Залуучуудын дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчиржээ. Японы алдарт Их аварга Таканаханагийн дэвжээний анхны Монгол бөх юм.

Т.Түвшин  

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hilen(202.179.24.244) 2017 оны 09 сарын 06

Гэтэл эх орнооч бодохгүй идэх уухын дон туссан төрийн дээр гараад идээд байгаа нөхдүүдийг яахыг тэнгэр мэдтүгэй!!

0  |  0
zochin(202.179.24.244) 2017 оны 09 сарын 06

WoW! Gaihaltai bn! Manai saihan zaluuchuud uuruusuu iluuchilj Mongol orniihoo buteen baiguulalt ireeduid chadah buhneeree tuslaj baigaad bid buhen bayartai baina! Duudee ajil sportiin unduruus undur amjit husie!

0  |  0
Top