Эрүүл мэндийн яамнаас олон улсын “Ротари” байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Глобал Грант #1754471” тоот төслийн хүрээнд нийслэлийн Амгалан амаржих газарт ажилласан доктор Шашанк Шэхар болон Навдееп Санду нар эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын багаж хэрэгслийг энэ сарын 04-нд эмнэлгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засалд нэн чухал шаардлагатай Bipolar Forceps болон Uterine Manipulator зэрэг эмнэлгийн багаж хэрэгсэл хандивлахбатламжийг олон улсын “Ротари” сангийн захирал асан ноён Ражэндра Сабү, 3080 дугаар дүүргийн захирагч асан ноён Мадукар Малхотра нар өнгөрөгч баасан гарагт нийслэлийн Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд тэргүүтэй удирдлагын багийн гишүүдэд гардуулсан билээ.
Уг батламжийн дагуу “Ротари”- сангийн гишүүдээс эмнэлгийн багаж хэрэгслийг хүлээн авсан нийслэлийн Амгалан амаржих газрын дарга, ерөнхий эмч Ц.Батболд “Та бүхний тусламж дэмжлэгтэйгээр бид олон улсын стандартад нийцсэн тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ хүргэж чадахаар боллоо. Бидний хүсэлтийг хүлээн авч, эмэгтэйчүүдийн дурангийн мэс засалд нэн шаардлагатай байсан багаж хэрэгслээр тусалсанд маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )