Гаазтай ундаа бэлгийн бойжилтод нөлөөлж, гормоны өөрчлөлтөд оруулдаг

2017 оны 09 сарын 08

Гаазтай буюу хийжүүлсэн ундаа хүний эрүүл мэндэд муу талаар бид мэддэг, үүнийг ярьсаар л байдаг. Гэвч төдийлөн татгалзаж чаддаггүй шүү дээ.

Харин эрдэмтэд сөрөг нөлөөг нь судалж тогтоон, мэдээлсээр ирсэн. Тухайлбал, 2014 онд АНУ-ын “Keck” эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Хүүхдийн ажиглалт судалгааны төв, Өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хамтран хийжүүлсэн ундаа хүний биед хэрхэн нөлөөлж байгааг судалсан байдаг.

Судалгаагаар хийжүүлсэн ундаа нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн их элсэн чихэр агуулдаг гэдгийг олж тогтоосон. Тэд өргөн хэрэглээний 34 ундааны химийн найрлагад дүн шинжилгээ хийхэд агуулагдаж буй фруктоз нь глюкозоосоо 50 гаруй хувь илүү хэмжээтэй байсан аж. Харин хүний бие ийм хослолтой сахарт зориулагдаагүй гэнэ.  Учир нь глюкоз нь хүний биед энерги болдог бол фруктоз нь таргалуулахаас өөр ашиг тусгүй байна. Түүнчлэн сахар нь таргалалт, чихрийн шижин, элэг, зүрхний өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг аж.

Тэгвэл хийжүүлсэн ундааны талаар саяхан Америк, Европын эрдэмтэд дахин нэг судалгаа хийжээ.

Гаазтай ундаа нь их хэмжээний сахар агуулдгийг дээр дурдсан. Огцом хурдтайгаар биед орж ирсэн их хэмжээний сахарыг эсэргүүцэхийн тулд бие организм энгийн үед ялгаруулдгаас илүү их хэмжээний инсулинийг богино хугацаанд хүчээр ялгаруулдаг аж. Тиймээс гаазтай ундааг олон жилийн турш тогтмол хэрэглэсэн хүний бие хөгшрөх үедээ гормоны өөрчлөлтөнд орсон байх нь хэвийн үзэгдэл болохыг дээрх судалгааг хийсэн эрдэмтэд тогтоожээ. Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн бойжилтод сөргөөр нөлөөлж, өсөлтийг удаашруулдаг байна.

Хийжүүлсэн ундааны хор уршиг

- Таргалалтанд нөлөөлнө
- Элэг өөхлөх
- Чихрийн шижинтэй болох
- Тархины үйл ажиллагааг муутгах
- Нойр булчирхай, хөхний хавдарт хүргэх 
- Даралт ихсэх
- Хүүхдийн хэт хөдөлгөөнт өвчин
- Нүүрс хүчлийн хий нь ходоод гэдэсний саластыг цочроож бөөрний үйл ажиллагааг муутгадаг. Бөөр чулуужих аюултай. 
- Яс сийрэгжих : Хийжүүлсэн ундаа их уухад Д, В6, В12 амин дэмүүдийг багасгаж, фосфорыг ихэсгэн кальцыг багасгаснаар яс сийрэгждэг
- Хүүхдийг шүдийг өвчлүүлэх
- Хорт хавдар үүсгэх аюултай
- Найрлаганд Кокайн гэх хүчтэй мансуурагч бодис ордог байна.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлахыг хориглоно.


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(202.21.117.42) 2017 оны 09 сарын 08

AX-ын хэлсэнийг дэмжиж байна.

0  |  0
ккк(27.123.214.124) 2017 оны 09 сарын 08

орчин үеийн соёлтой хэрэглээ шүү дээ ккк барууныхан ч өгөр хятадууд ийм юм уудаггүй бүдүүлэг амьтад юм билээ харин манайд бол пиг сурталчлаад л их соёлжиж байнаа

0  |  0
top(66.181.177.173) 2017 оны 09 сарын 08

MANAI EEJ GAZTAI UNDAANAAS DARALT IHESDEG BOLSON YUM SHIG UNEN YM BNA

0  |  0
АХ(103.26.193.90) 2017 оны 09 сарын 08

ХИЙЖҮҮЛСЭН УНДААГ ТОМООР САВЛАХЫГ ХОРИГЛООЧЭЭ.

0  |  0
Top