Сурагчдын эрүүл мэндийн үйлд хийсэн судалгааны дүнг танилцуулж байна

2017 оны 09 сарын 12

Хоол хүнсний хэрэглээ, хооллолтын хэв маяг:

-       Судалгаанд хамрагдсан сурагчдын 10.6 хувь нь илүүдэл жинтэй, 1.5 хувь нь таргалалттай, 2.6 нь тураалтай байна.

-       5 сурагч тутмын 1 нь жимс, хүнсний ногоог зохистой хооллох зөвлөмжийн дагуу өдөрт тав ба түүнээс олон удаа хэрэглэдэг.

-       Сурагчдын 31.3 хувь нь сүү, цагаан идээг өдөрт 2 ба түүнээс олон удаа хэрэглэдэг.

-       Хийжүүлсэн болон чихэрлэг ундааг сурагчдын 33.6 хувь нь өдөр бүр хэрэглэдэг.

-       Сурагчдын 26.4 хувь нь түргэн хоолны болон сургуулийн цайны газраар тогтмол үйлчлүүлдэг.

Эрүүл ахуй:

-       Сурагчдын 90 гаруй хувь нь шүдээ өдөр бүр угаадаг дадалтай.

-       4 сурагч тутмын 1 нь хоол идэхийн өмнө болон ариун цэврийн өрөөнд орсны дараа гараа угааж хэвшээгүй.

-       2 сурагчийн 1 нь сургууль дээрээ хоол цай уухаас өмнө гараа угаадаггүй.

Осол гэмтэл хүчирхийлэл:

-       4 сурагч тутмын 1 нь бусдад зодуулсан.

-       3 сурагчийн 1 нь сүүлийн 1 жилийн хугацаанд осол гэмтэлд өртсөн.

Сэтгэцийн эрүүл мэнд:

-       4 сурагчийн 1 нь сүүлийн 1 жилийн хугацаанд амиа хорлох талаар бодож, 4 сурагчийн 1 нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагчийн 1 нь амиа хорлох оролдлогыг хийж байсан.

-       Сурагчлдын олонх нь сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай тулгардаг ч гурван сурагчийн 1 уур, сэтгэл бухимдлаа хэрхэн удирдах талаар хичээл ярианд оролцсон байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

Тамхи, согтууруулах төрлийн ундааны хэрэглээ:

-       Сурагчдын 10 орчим хувь нь тамхи татдаг.

-       4 сурагчийн 1 нь согтууруулах төрлийн ундаа хэрэглэж үзсэн, сүүлийн 1 сарын хугацаанд сурагдын 8.9 хувь нь согтууруулах төрлийн ундааг хэрэглэсэн.

Мансууруулах бодисын хэрэглээ:

-       9 сурагчийн 1 нь мансууруулах төрлийн бодисыг хэрэглэж үзсэн.

-       Сүүлийн 1 сарын байдлаар сурагчдын 1.1 хувь нь марихуана, каннабис, хашиш зэрэг мансууруулах төрлийн бодисыг 1 ба түүнээс олон удаа хэрэглэсэн.

Хөдөлгөөн:

-       Өдөр бүр дор хаяж 60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийдэг сурагчид дөнгөж 25.2 хувь байна.

-       Нийт сурагчдын дөнгөж 6.7 хувь нь сүүлийн 7 хоногийн гурав ба түүнээс олон өдөр нь сургууль дээрээ биеийн тамирын хичээлд ордог байна.

-       Сурагчдын 44.3 хувь нь зурагт үзэх, компьютер тоглох, найзтайгаа ярилцах зэрэг идэвхгүй хөдөлгөөнд өдөрт 3 ба түүнээс олон цаг зарцуулдаг.

 

Эх сурвалж: Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа, 2013

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top