Урлагийнхан цусаа бэлэглэлээ

2017 оны 09 сарын 14

Жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Монголын “СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛЧДЫН БАЯР “тохиодог. Тус баярын хүрээнд олон үйл ажиллагаа болдгийн нэг нь соёл урлагийнхны нийгэмд хандсан сайн дурын үйл ажиллагаа юм.

Энэ жил Монгол улсын Филармонийн ажилчид, уран бүтээлчид “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран цусаа хандивлах ажлыг өөрийн байранд зохион байгууллаа.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хандивласан цус нь төрхийн хүндрэлээс болж цус алдсан эхчүүд, осол гэмтэлд орсон хүмүүст төдийгүй цусны өвчтэй хүүхдүүдийн амийг аврахад хэрэглэгддэг ба донор нэг удаад 350-400мл цус хандивласнаараа 3 хүний алтан амийг авардаг байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.8) 2017 оны 09 сарын 15

Соёл урлаг, Спортынхон жаахан ч гэсэн Нийгмийн идэвхтэй баймаар санагддаг ш дээ, Ер нь энэ талд нилээд хангалтгүй байдаг шиг , Энэ Хавар болсон Гал түймэр, Говь комбинатын гал гээд л энэ үед Урлаг Спортынхон Ард иргэдийн зүгээс нилээд Шүүмжлэлтэй тулгарсан ш дээ, Гал түймэрийн гамшиг болж байхад Улс төрчидыг дагаад Сонгууль гээд л гүйж явсан Хошин Урлагийнханыг хараад инээдтэй байсан

0  |  0
Top