Намрын ханиадыг нам дарах жор

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 16

Зуны улирал дуусч сэрүүн намрын цаг нэгэнт ирлээ. Хүйтний улирал айлсаж байгааг хэлэх үү, ханиад хүрсэн хүмүүс хаа сайгүй тааралдах бол. Иймээс уншигчиддаа зориулаад намрын ханиадыг нам дарах гайхалтай жорыг хүргэж байна. Хэрвээ таны нус гоожиж, толгой өвдөж, бие сульдаад байвал дараах мастер шөлийг хийж идэхийг санал болгож байна.

Эртний Хятадын ханиадыг ор мөргүй анагаах энэхүү сармисны эмчилгээ нь эдүгээ шинжлэх ухааны үндэслэлтэй болох нь тогтоогджээ. Заавал 52 ширхэг сармисны хумс байдаг нь учиртай аж. 52 ширхэг сармисны хумснаас 1 хүний бие организмд хангалттай хүрч дархлаа сэргээж, гадны вирусыг устгах хүч агуулагддаг аж. 26 ширхэг сармисны хумсыг битүү шарах үед сармисны амин дэм, эрдэс идэвхиждэг байна.Шинэхэн эрүүл, том сармисыг сонгож хальслаж хумснуудыг салгаж цэвэрлэнэ. Шарах шүүгээг 175С хэмд халааж бэлтгэнэ.

52 ширхэг сармисны хумсны 26 ширхгийг бүрэн хальслаж цэвэрлэнэ. Харин 26 ширхгийг хальстай нь үлдээнэ.Ингээд хальстай 26 ширхэг сармисны хумсыг шилэн, шаазан аяга эсвэл тавганд хийж 2 хоолны халбага ургамлын тос /оливын тос байж болно./, давс /жамц давс хэрэглэвэл сайн/ хийж сайтар хутгаж холиод битүү таглаж шарах шүүгээнд хийж 40-45 минут болгох ба энэ хугацаанд сармис гадуураа бор шаргал болох болно.4
Үүний дараа сармисыг шарах шүүгээнээс гаргаж сайтар хөргөнө. Ингээд хайруулын тавганд масло хйиж дунд зэргийн гал дээр хайлуулна. Ингээд хэрчсэн сонгино, гоньд, цагаан гаа болон нунтаг халуун чинжүүг хийж 6 минут орчим хуурна. Дараа нь түүхий үлдсэн 26 ширхэг сармисны хумс болон шарсан 26 ширхэг сармисны хумсыг хийж 3 минут орчим хуурсны дараа ногооны шөлийг /эсвэл тахиа болон үхрийн шөл байж болно/ хийж таглаад зөөлөн гал дээр 20 минут буцалгана. Ингээд 20 минутын дараа өтгөвтөр зутан шөл мэт болсон байх ба сүү хийж хутгаад, өөрийн амталгаанд тааруулан давс, хар перцээр амтлаарай. Ингээд халуун дээр нь идэж чадах хэмжээгээрээ идээд салхинд зохиулахгүйгээр орондоо хэвтэж унтаж амтаарай. Шөлийг аягалаад идэхийн өмнө 3-4 дусал нимбэгний шүүс хийж хутгаад идээрэй. Илүү үр дүнтэй байх болно. Үлдсэн хэсгийг хөргөгчинд хийж 2-3 цагийн зайтай бага багаар идэж болно. Ингэхдээ зөөлөн гал дээр халааж идээрэй. Таны хөлс гарч, бие тавираад, ханиад хөнгөрч байгаа нь мэдрэгдэх болно.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top