”Хэтэвч” харсан хувийн эмнэлгүүд

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 16

Хүн чанар, хүнлэг сэтгэл... Энэ үгсийн мөн чанар, гол утга учир эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг дээр хамгийн ихээр тодорч харагддаг юм шиг ээ. Өвдөж шаналаад явж байхад хүнлэг сэтгэлээр тосоод угтах эмнэлэг, эмч нар энэ цаг үед хэр олон байгаа бол гэх бодол өөрийн эрхгүй төрөх. Учир нь хүний эрүүл мэндээс эн түрүүнд хэтэвчийг нь “үздэг” гажиг тогтолцоо манай улсын эрүүл мэндийн салбарт нэгэнт буй болжээ. Ялангуяа энэ тогтолцоо “хувийн” гэх тодотголтой эмнэлгүүдэд тод харагдаж байна. Ганцхан жишээ дурдъя.

Хатиг шахах зардал 525 мянган төгрөг 

Хатиг гэж хүн болгон мэднэ дээ. Дотроо идээтэй, буглаа үүсэж томрохоороо өвддөг энэ зүйлийг арьсны нэг төрлийн үрэвсэл гэж анагаах ухаанд оношилдог юм билээ. Тэгвэл яг ийм хатиг гарсан хүний тухай одоо өгүүлэх гэж байна. Иргэн С-ийн суган дотор хатиг гарч, энэ сарын эхээр нэгэн хувийн эмнэлэгт очжээ. Цаг авч, хуваарийн дагуу эмчид үзүүлтэл “Таны хатигийг хагалж эмчлэх юм байна. Хагалуулахын тулд та манай эмнэлэгт 3-5 хоног хэвтэх хэрэгтэй. Ор хоногийн мөнгө өдөрт 25 мянган төгрөг, харин хагалах зардал 200-400 мянган төгрөгийн хооронд болох байх. 400 мянгаас нэг их хэтрэхгүй байх аа” гэх нь тэр. Хагалгааны 400 мянга  дээр ор хоногийн 125 мянган төгрөг нийлээд 525 мянга болох нь. С-ийн хувьд ийм их зардал гарна гэж бодоогүй бөгөөд гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд улсын эмнэлэг дээр очихоор болов. Ингээд Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт яваад очтол “Өө хагалаад цэвэрлэх болчихож. Алив наашаа ороод ир” гээд суулгаж байгаад л шахаад өгч. Юун 3-5 хоног эмнэлэгт хэвтэх. Арав гаруй минут шахаж янзлаад гэрээр хоёр төрлийн антибиотик уухыг зөвлөсөн байна. С ч эмчийн зөвлөснөөр эмээ ууж, гурав хоног боолт хийлгээд хатигнаасаа салж. Болсон процесс ердөө л энэ.

Улс, хувийн эмнэлгийн зөрүү ийм л байна. Хялбархан болчих зүйлийг хүндрүүлж, хүний өвчин дээр “эдийн засгийн тоглолт” хийж байгаа хувийн эмнэлгийг яаж ойлгоё гэсэн ч ойлгохгүй нь. Үүнээс л “Хувийн эмнэлгүүдэд хүнлэг сэтгэл дутагдаж байна” хэмээн дүгнэсэн нь энэ билээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 50 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ган (119.40.97.94) 2025 оны 03 сарын 13

Монголчуудын эрүүл мэнд, боловсрол, хоол хүнс, болон шүтлэг, үхэл хүртэл мөнгө олох хэрэгсэл болсон. Энэ нь мөнгө олоод байгаа хүмүүсийн буруу биш үү. Эрүүл мэндийн боловсрол байхгүй өвчин тусаад хүндрүүлээд очдог хүмүүсийн буруу юм. Тийм учраас хүүхдийг багаас нь эрүүл мэндийн боловсрол, эдийн засгийн боловсрол, эрх чөлөөний боловсролтой болгохыг бусдад даалгахгүйгээр эцэг, эх өөрсдөө үүрэх хэрэгтэй.

1  |  0
иргэн(202.21.107.16) 2025 оны 03 сарын 13

Энэ үнэн үнэн.Дараалал энэ тэр их болохоос 1-р эмнэлэг бас сайн шүү.Хувийн эмнэлэг зардал их байдаг биз,гэхэдээ тэр Эрүүл мэнд,нийгмийн даатгал ямар хэрэгтэйг бүү мэд.

1  |  0
Баяраа(139.5.218.168) 2025 оны 03 сарын 13

Хувийн эмнэлэг гэдэг чинь хүн орохоор хэдэн төгрөг сааж болох нөхцөлтэй өвчтөн бэ гэж хардаг юм. Хэвтээд эмчлүүлэхээр тэнд хэвтэж байгаа бүх хүмүүс бараг нэг жорын эмчилгээтэй. Хүн бүрд өглөө оройд өвчин намдаагч диклоденк тариa хийхээр нөгөө өвдөж байсан бие нь мэдээгүй, өвчинөөмэдрэхгүй болохоор настай хүмүүс сайн эмч сайхан эмнэлэг гэж магтдаг. Гараад 7 хонохоор өвчин нь дахиж өвдөж эхлэх жишээтэй л байх юм да. Цаг үеэ гэж өнгө мөнгө хоёр дээр.тогтох болж дээ. Улсын эмнэлэг бараадахаар очёр дугаар ихтэй эмч сувилагч нь хувцасны өнгө чанар харж харицах,....

1  |  0
У(122.201.21.222) 2025 оны 03 сарын 13

Ямар эмнэлэг юм Бэ нэп усгуи худлаа юм бичихээ боль

1  |  0
Tsogt(202.70.46.208) 2025 оны 03 сарын 13

Huwiin emleguud bish huwiin luiwar

1  |  0
zochin(202.21.107.153) 2025 оны 03 сарын 13

hvnii ervvl mended ingejl handdagshvvdee tiim baij rzalin nemvvlne ajil hayna geheesee ichdeg boloosoi

1  |  0
Ochir(103.229.122.44) 2025 оны 03 сарын 13

Huwiin emneleg neeh erh olgodog humuus sain shalgahguigeer erh ugdug ter standart shaardlagiig bieluulj bgaag ergej shalgadaggui ter tusul bichsenee bieluulj bgaa emneleg bna uu? Suuliin ued huwiin emnelegiin erh tanil nuhdiin hureend shiidegddeg bolson Dunguj tugsuud ulsiin emnelegt gants jil ajillaaguigeer huwiin emneleg 2.3 r ni neesen humuus ch bna Hunii eruulend biznes bolson um bish uu

1  |  0
saraa(103.229.122.44) 2025 оны 03 сарын 13

Yag unen huwiin emneleguudiig tsegtsleh bolson Shudnii emneleguudiin tulbur hireesee hetersen Dunguj shudnii angi tugsuud huwiin emneleg neej myngu oloh lzorilgotoi emch nar tugsdug bolj Zarim huwiin emnelegiin bair orchin arai denduu bna Uuniiig shalgadag mergejliin humuus ni bugd awilgad idegdsen tanil talaaraa argalaad ungurdug Anhaaral handuulah tur zasag erh medeltenuud bna uu???

1  |  0
Иргэн (202.179.25.179) 2025 оны 03 сарын 13

Хумуус эруул мэндийн даатгалд монго толж уйлчилгээ авч бгаа биздээ унэгуй эмчилгээ аваад бгаа юм шиг юу яриад бгаа юм Унэнд гуйцэгдэх болохоороо ухэх нь ээ хувийн эмнэлэгийн авч бгаа толбор хэрээс хэтэрсэн ондор мортлоо узуулж бгаа уйлчилгээ нь унэхээр хэцуу дээ дээр нь уйлчлуулэгчдээ алагчлаж харьцдаг Эмч нарын харьцааны хувьд хувь улсын гэлтгуй унэхээр хуйтэн будуулэг ийм байж улсын э/з хунд байхад улсаас монго нэхэж байдлыг хундруулэхээ л бодоцгоох хэл ам явдал чирэгдэлгуй уйлчилгээ хумууст узуулдэг болчихоод монго нэхэж байцгаавал яасан юм одооны уйлчилгээнд чинь бол цалин нь хангалттай

1  |  0
hubiin emneleg(93.203.89.6) 2025 оны 03 сарын 13

мөн тэгсэн байх даа. тэгвэл та нар хаа лдаа. та нар өвдөөд ирэхээрээ юу гэж орж ирдэг билээ. мөнгө төгрөг нь хамаагүй гээд л . хорвоо дээр үнэгүй гэж үгүй. чи шээхдээ хүртэл мөнгө төлдөг. чи өнөөдөр мөнгөгүй хагалгаа хийсэн гэж бодож үгүй. би л лав итгэхгүй байна. энэ л суравжлагчийн хамаатан л байх. өшөө авах нэг хэлбэр. нөгөө зөрчлийн хууль хаана байна. даатгалын тэгш байдал хаана байна. наад улсын эмнэлэг чин хатиг хагалсны төлөө даатгалаас хэдэн төгрөг авдгыг чи мэдэх үү. хичнээн хүний татварыг чи хатиг хагалуулсны хөлсөнд хамж авсныгаа мэдэх үү .

1  |  0
BAT(182.160.0.224) 2025 оны 03 сарын 13

ENE BAIRNII ORTSOND BDG SHUDNII EMNELEG NERTEI XOGNUUDIIG XAAMAAR BN ARAI DENDUU UNETEI BAS XOGIIN SAV ORTSNII BAAS SHEESNII DERGED . TER SANSART BDG ORTSOND BDG SHUDNII ELMNEL ARAI BSIH EE

1  |  0
Xoxirogch(150.129.140.197) 2025 оны 03 сарын 13

Xuviin emnelguud gej luivarchid. Viva city-d Navchaa gej nuxriig shalgaj zuvshuurliig xuraax xeregtei. Ye muchnii emch xuuxdiin emch xiij olon xuuxduudiig etseg exiin amidralaar togloj bgaa

1  |  0
Sak(66.181.179.88) 2025 оны 03 сарын 13

Hunii zoblongoor mungu oldog hetsuu tsagt irsen unen shuu. Eruul mendiin yam dugnelt hiih ystoi shuu

1  |  0
Tsomo(93.231.165.102) 2025 оны 03 сарын 13

Huwiin emnelgiig songohgui baiya ub hotod mash ih huwiin emneleg bdg boliulmaariin

1  |  0
зочин(103.229.122.216) 2025 оны 03 сарын 13

улсын эмнэлэгт эрүүл болчихноо хувийн эмнэлэгт үхэх дөхсөн бна гэдэг нь энэ дээ .ккк Одоо ард иргэд бага ч гэсэн эрүшл мэндийн боловсролтой мэдээ мэдээлэлтэй.Хэн хаана юу яриад байгааг ойлгохтойгоо болсон цаг үе шүү дээ.

1  |  0
d(122.201.24.113) 2025 оны 03 сарын 13

ene ch harin unen shuu goy or hool baival l uvchin edgechihdeg ym shig emneleguud baina baina

1  |  0
Zochin(112.72.11.107) 2025 оны 03 сарын 13

Nastai huniig ulsiin emneleg toodguin bnle nasnii doroitol genee Hamuursan hulgaichuud Baynzurhiin Emnelegiig huvid gargasan tulburtui uruu bn gej bgn Uruu duursen geed Buhel buten hun Amaara 2~t ordog Duureg Gants Tom emnelegn huvid ochison

1  |  0
zochin(98.226.83.151) 2025 оны 03 сарын 13

hunii zovlongoor togloj bizines hiideg ayultai orchin.huuliar mash saun zohitsuulahk yostoi notstoi salbar mon.sos!!!!!!!!

1  |  0
mnbv(212.197.168.108) 2025 оны 03 сарын 13

hunii zovlon deer jargagch

1  |  0
зочин(66.181.176.177) 2025 оны 03 сарын 13

эрүүл мэнд болон боловсролын бизнесийг тусгайлан хуульчилахгүй бол ариа хэтэрч байна. энд ес зүй даанч алга да. зөвхөн мөнгө олохоо л бодож ямар ч хамаагүй тэнгэрт тулсан үнээр хулхи үйлчилгээг шахаж байна шүү дэ

1  |  0
unen(202.9.43.138) 2025 оны 03 сарын 13

emch nar ni gej yamar ch chadvargui hehe neg l ih olon doctor professor erdmiin zereg shildgiin shildeg gesen tsaasnuud hudaldaad avchihsan teriigee uzuulj haruulsan l humuus . gaviyat emch gaviyat huulich ardiin jujigchin hudulmuriin baatar soyoliin gaviyat zutgelten doctor professor geh met aldruudiig huuhed huchindeed shorond 20 jil yal avsan mungujsun yaltan ch shorond hevtej baigaad bugdiig ni hudaldaad avdag ni mongol africa hoyor ulsad lbaidag gedeg

1  |  0
Иргэн(66.181.190.172) 2025 оны 03 сарын 13

Яг үнэн хувийн эмнэлэгүүд арай дэндүү дарханы Саран элит эмнэлэгт 10 хоноход 800 мянга төлнө тэгээд бас даатгал хөнгөлөөд тэр ш дээ, бас дээр нь дарна цэрэг ч юмуу баян биш бол тэдний эмч ь тоож үзэх ч үгүй мөнгөө аваад л хаячихна Сарантуяа гэж шуналтай авгай байдаг ноднин баахан хуурамч историор нийгмийн даатгалаас мөнгө авсан нь баригдсан мөртлөө шүүх цагдааг аргалаад л зүгээр гарчихсан үнэн луйварчаан

1  |  0
Иргэн(66.181.190.172) 2025 оны 03 сарын 13

Яг үнэн хувийн эмнэлэгүүд арай дэндүү дарханы Саран элит эмнэлэгт 10 хоноход 800 мянга төлнө тэгээд бас даатгал хөнгөлөөд тэр ш дээ, бас дээр нь дарна цэрэг ч юмуу баян биш бол тэдний эмч ь тоож үзэх ч үгүй мөнгөө аваад л хаячихна Сарантуяа гэж шуналтай авгай байдаг ноднин баахан хуурамч историор нийгмийн даатгалаас мөнгө авсан нь баригдсан мөртлөө шүүх цагдааг аргалаад л зүгээр гарчихсан үнэн луйварчаан

1  |  0
зочин(202.70.33.242) 2025 оны 03 сарын 13

боловсон луйвар хүнийг гарах газаргүй болтол нь хананд шахаж хэдэн халтар цаасыг нь авч бгаа хувийн эмнэлгүүд хаа сайгүй бн хүн гэдэг амьтан сэтгэлээрээ тул ачтан эмч цагаан халаадтай болгоноос өвдсөн зосон үед аврал эрэх нь жам тул тоглолт хийж хөрөнгөжсөн луйварчид хаа сайгүй бн зэрлэг зах зээлийн хуулиар төлбөрөө төлөөгүй бол гох гох аймшигтай шүү

1  |  0
zochin (66.181.165.198) 2025 оны 03 сарын 13

neehl saihan olon gunshintai appattai tegeed vzeedl haraadl bolo mungu abchhad em bicheedch ugchihgvi iim bn tiim bn boloo vadahda zubulguu ugch bolnodo urhdu ochij vzvvlerei gehshig

1  |  0
zochin (66.181.165.198) 2025 оны 03 сарын 13

ene hubiin emnelegvvdiig shalgadag hvandag gazar bnu haa saigvil bolson boloogvi emnwelegvvd tsagaan halaad umssun luibarchid bolje ter tusma shvdniihen bas emegteichvvd geedl arail bish vuma ed nariig tur zasag ni haraasai

1  |  0
зочин(139.5.218.210) 2025 оны 03 сарын 13

Ёооё хүний төлөө өчүүхэн ч сэтгэл алгаа энэ хувийн эмнэлэгүүдэд. Хэзээ ч бүү зүгэл хувийн эмнэлэгүүд рүү.

1  |  0
Otgoo(203.91.115.43) 2025 оны 03 сарын 13

Hunii zolongoor mungu hiij b.gaa nhduud uhehdee uursduu ih l zovj uheh b.h doo. Hamgiin sonin ni havdar sudlaliin emneleg gehed l huviin emnelegt baidag suuliin ueiin zurag avdag tonog tuhuurumj b.gui huviin emnelguud ruu yvuuldag tend ni 250000_s deesh unetei. Ulsiin emnelguuded ter tuhuurumj aprat ntr iig avj ugch yagaad boldgui yum bol gej boddog yum

1  |  0
зочин(202.21.106.141) 2025 оны 03 сарын 13

Төр шиг төр байхгүйгээс түмэн олон чинь зоосны нүхээр хэмжигдээд бна. Та нар”АРХИ” ба ”Пивонд” умбуулдаг төрийн түшээдтэй, хэн нь ч хүнээ бодохгүй сурталчилаанд мөнгөө хараад орой гэртээ ирэхээрээ баясаж суудаг тийм лтүшээдтэй улс орон эсвэл төрийн биш байж түмний нэр барьж олз-албан тушаал-ашиг харсан түмнээ харалсан болж жүжиглэж эдийн засгийг нь унагаж байдаг ийм улсыг хазаарлах төргүй л ”түмэн” болоод бна даа? Тууштай ажил хийж чадахгүй улс-түмнийг гадныхан доромжлох бол энүүхэнд? . гадныханд даатгалтай бол альч эмнэлэг тусламж үзүүлдэг. харин манайд бол ийм зүйл огт үгүй? Хэдэн жил болов

1  |  0
j(150.129.143.176) 2025 оны 03 сарын 13

chudnii emnelguud mun ih shulna daa

1  |  0
irgen(59.153.115.28) 2025 оны 03 сарын 13

toriin tom emnelguudiig hezee ch menejmenteer huvichalj bolohgui huvid ochvol engiin irgeded hund tusna

1  |  0
irgen(59.153.115.28) 2025 оны 03 сарын 13

toriin tom emnelguudiig hezee ch menejmenteer huvichalj bolohgui huvid ochvol engiin irgeded hund tusna

1  |  0
иргэн(103.57.95.26) 2025 оны 03 сарын 13

Үнэн шүү. Найзын минь охин өвдөөд очиход эмч олгой гэдгийг тодорхойлж чадахгүй им-рай зураг аьахуулаад ир гэж явуулсан. Боломжгүй хүмүүс бол олгойноос болоод амь насаа алдах юм шиг байналээ.Үнэхээр эмгэнэлтэй. Уг нь эмч нар ард олны дунд нэр хүндтэй сайхан үе байсан шүү.

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

mongo hardag hyviin emnelegt ochihoo bolioch dee, hatignii talaar ene hogiin zali, luivar hiij baigaa emnelgiin neriig ni gargaach yugii ni nuugaad baidag um be ???? Hynii ami nasaar togloh ni baina shdee,,,!!!!

1  |  0
222222(112.72.8.66) 2025 оны 03 сарын 13

hybiin emnelegt uzuulehed odoo hebteed emchluulehgui bol hundersen bna barag l uheh ni gej heldeg ylsin emneleg bol zugeer bna geed l gargana zarim ni buurch yi ch medehgui bas ydaan tiimees humuus zalhaad arai hyrdan yim yy geed ylsaa baraadna alin ch bsan hetsuu de Natsagdorjlamin Manba emneleg gech gej shylaach gazar bna aimaar unetei tan ni hurtel tenget hadsan unetei uzeh bolgondoo 20.0 hamba ni-50.0 heleh ch ug alga sydas bariad uudtei ch helj bgaa yim alga tangaa ch tailbarlaj chadahgui bh yim da

1  |  0
biznes bish(202.9.40.104) 2025 оны 03 сарын 13

eruul mendiin salbar biznes ashig oldog zuil bish ,ingesnere sain uilchilge uzuulne sain emchilne gdeg zuil ch bish bish....

1  |  0
zochin(203.91.119.102) 2025 оны 03 сарын 13

huwiin emnelguud ashig harnaa

1  |  0
zochin(202.9.40.104) 2025 оны 03 сарын 13

en ih l gajig zuil bolood bgaan

1  |  0
zochin(202.9.40.104) 2025 оны 03 сарын 13

eruul mendiin salbariig mungu biznestei holboj bo eruul mendiin salbariig bol mungu biznestei holboj yruusu bolhgui lde

1  |  0
Иргэн(103.57.94.253) 2025 оны 03 сарын 13

Зөвхөн эмчийн заасан эмийн сангаас үнэтэй эм авхуулна.

1  |  0
Иргэн(103.57.94.111) 2025 оны 03 сарын 13

Үнэн шүү

1  |  0
aaa(202.9.41.213) 2025 оны 03 сарын 13

Unen baidal yag l iim baigaa huviin emneleg het mungu huuj uvchtei huniig shulahaa bolih heregtei sh de

1  |  0
ЗОЧИН (103.57.94.58) 2025 оны 03 сарын 13

ХУВИЙН ЭМНЭЛЭГ , УЛСЫН ЭМНЭЛЭГ ХОЁРЫН ЯЛГАА ГЭВЭЛ - УЛСЫН ЭМНЭЛЭГТ ТАНГАРАГ ӨРГӨСӨН ЭМЧ АЖИЛЛАЖ БАЙНА , ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ЭМЧ НЭРТЭЙ БИЗНЕС ХӨӨСӨН ЭТГЭЭДҮҮД СУУЖ БАЙНА

1  |  0
ЗОЧИН (103.57.94.58) 2025 оны 03 сарын 13

ХУВИЙН ЭМНЭЛЭГ , УЛСЫН ЭМНЭЛЭГ ХОЁРЫН ЯЛГАА ГЭВЭЛ - УЛСЫН ЭМНЭЛЭГТ ТАНГАРАГ ӨРГӨСӨН ЭМЧ АЖИЛЛАЖ БАЙНА , ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ЭМЧ НЭРТЭЙ БИЗНЕС ХӨӨСӨН ЭТГЭЭДҮҮД СУУЖ БАЙНА

1  |  0
Top