ХХААХҮЯ-наас мэдээлсэнээр 2017 онд долоон аймаг, нийслэлийн 29 сум дүүрэгт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Өнөөдрийн байдлаар Төв, Дундговь Сүхбаатар, Хэнтий Дорноговь аймгийн 10 сум, нийслэлийн 2 дүүрэгт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Шүлхий өвчин туссан малаас дээж авч нийцлийн шинжилгээ хийлгэхээр ОХУ руу явуулсан бөгөөд дэд хэвшилд таарсан вакциныг энэ сарын 28-нд ОХУ-аас нийлүүлэх юм.
ОХУ-ын Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар 4,1 сая тун вакциныг нийлүүлэхээр болж эхний ээлжийн вакцин долдугаар сард ирсэн. Харин дараагийн ээлжийн вакцин энэ сард ийнхүү нийлүүлэгдэх аж.
Өмнөх вакциныг чанаргүй гэх мэдээлэл гарах болсон. ХХААХҮЯ-наас энэ асуудлыг шалгуулахаар АТГ, Эрүүгийн цагдаагийн газарт хандсан байна. Мөн тус вакцины дээжийг олон улсын лабораториор шинжлүүлэхээр өгчээ. Шинжилгээний эцсийн хариу ирээгүй байгаа аж. Шалгалтын үр дүн гарсны дараа буруутай этгээдэд хууль хяналтын дагуу хариуцлага тооцох гэнэ.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )