“Эрүүл мэндийн төвүүд, Клиникийн эмнэлгийн архитектур төлөвлөлт, хэтийн төлөв” сэдэвт зөвлөгөөн боллоо

2017 оны 09 сарын 21

Эрүүл мэндийн яам, Монголын Архитекторуудын Эвлэл, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Барилга, хот байгуулалтын яамтай хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД, КЛИНИКИЙН ЭМНЭЛГИЙН АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ, ХЭТИЙН ТӨЛӨВ” сэдэвт зөвлөгөөнийг 2017 оны 09 дүгээр сарын 20- ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд Монгол, Япон улсын эмнэлгийн барилгын архитекторууд болон манай Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүд хамтран өөрийн орны Эмнэлгийн барилгын зураг, төсвийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцож, харилцан туршлага судлах боломж олдож байгаагаараа онцлог юм..

Сайд А.Цогцэцэг зөвлөгөөний нээлтэнд оролцож үг хэлэхдээ:  Эрүүл мэндийн салбарт Дэвшилтэд техник, тоног төхөөрөмж нэвтрэхийн хирээр Эмнэлгийн барилга байгууламжид тавигдах стандарт шаардлага улам бүр нэмэгдэж, Олон улсын жишигт нийцүүлэх хэрэгцээ шаардлага урган гарсаар байна.  Эмнэлгийн барилга байгууламж нь газардуулга,  агааржуулалт, хийн хангамж зэргийн нэгдсэн систем, цахилгааны 1,2,3 –р зэргийн нөөц эх үүсгэвэр зэргээс эхлээд сувилагч дуудлагын систем, хаалга, үүд, шат хүртэл өвчтөн болон эмнэлгийн мэргэжилтэнд эрсдэлгүй, ая тухтай, аюулгүй орчинг бүрдүүлж байх шаардлагатай байдаг. Энэ хүрээнд  Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан   “Эрүүл мэндийн талаар төрөөс  баримтлах бодлого” -д Эмнэлгийн барилгын дэд бүтцийн стандарттай болох, инженер мэргэжилтэнг гадны хөгжингүй оронд сургах зорилтыг тусган ажиллаж байна. Тус зөвлөгөөн нь цаг үеэ олж, бидний тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж байгаад туйлын баяртай байна.  Өнөөдөр төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын ихэнх хувь  нь  1990 -ээд оноос өмнөх барилга, байгууламжид үйл ажиллагаагаа явуулж, стандартын шаардлага хангахгүй байна. Иймд зөвлөгөөний үеэр Монгол Улсад барьж буй эмнэлгийн барилгын зураг төслийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Олон улсын хэтийн төлөв, хөгжил дэвшлийн талаар санал солилцох, дэд бүтэц, барилга байгууламжийн болон эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mas(103.26.193.120) 2017 оны 09 сарын 21

ARHITEKTOR SHOOVDOR BAIDLAAS N GARGAACH

0  |  0
Top