НҮБ-ын ХАС, Люксембургийн Засгийн газар, Монгол улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй “Эх нярайн зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд АШУҮИС-Сувилахуйн Сургууль хэрэгжүүлэгч байгууллага болон хамтран ажиллаж байгаа юм.
Хамтран ажиллах төслийн хүрээнд эх баригч нарын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажлын хэсгийн анхны уулзалт, зөвлөгөөн өчигдөр АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль дээр боллоо.
Тус уулзалт зөвлөгөөнд Эх баригч мэргэжилтэн бэлтгэдэг АШУҮИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулийн багш нар СБЗГ-ын арга зүйчид НҮБ-ын ХАС, ЭМХТ, ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрын удирдлага, эх баригч хариуцсан мэргэжилтнүүд оролцож, Эх баригчийн төгсөлтийн өмнөх ба дараах сургалтын хөтөлбөрийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, мэргэжилтний цогц чадамжийн талаар ярилцаж, төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийн шинэчлэлд тулгамдаж буй асуудал дээр багаар ажиллах тухай хэд хэлэн шийдвэрт хүрсэн байна.
Мэргэжилтэнд тавигдах шаардлагыг боловсруулах, Оюутны дадлагажих боломжийг олгох түр эрхийн асуудлыг судлах, Дадлага явуулах эмнэлэгтэй харилцан ойлголцлын санамж бичиг хийх загварыг боловсруулах, БСШУЯ-ны сайдын А/174 тоот тушаалд өөрчлөлт оруулах боломжийг судлах, Хөтөлбөрийн эдийн засгийн үр нөлөөг судлах зэрэг асуудлууд дээр хамтарч ажиллахаар болсон байна.
НҮБ-ын ХАС, ЭМЯ, БСШУЯ, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургалтын байгууллагуудын зөвшилцөх уулзалт дээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )