“Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна

2017 оны 09 сарын 28

Өнөөдөр “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”. Жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгээр дамжуулан олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, энэ өвчинтэй тэмцэхэд гарч буй сүүлийн үеийн ололт амжилтуудыг онцолж тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм.

Тухайлбал, жил бүр дэлхийн 100 гаруй улсын хүн эмнэлэг, мал эмнэлгийн үйлчилгээ хязгаарлагдмал газарт амьдардаг олон мянган хүн энэхүү аюулт өвчнөөр өвчилж нас бардаг гэсэн судалгаа бий. Тиймээс галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, нохдын масс дархлаажуулалт, өртөлтийн дараах хүний дархлаажуулалт гэсэн гурван үйл ажиллагааг уг өвчний хяналтын программыг амжилттай хэрэгжүүлэхэд тусгаж байна.

Нийслэл хотын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж, иргэдийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа энэ үед эдгээр айл өрхийн тэжээвэр нохойноос гадна сүүлийн үед золбин муур, нохойн тоо толгой ихэссэн нь галзуу өвчний эрсдэлд өртөх аюулыг нэмэгдүүлж байгаа юм.  

Иймд айл өрх бүр тэжээвэр нохойгоо галзуу өвчний эсрэг вакцинд хамруулах, хашаандаа тогтмол уях, мөн иргэд гудамж талбайгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Үхсэн болон галзуу өвчний сэжигтэй мал, амьтан үзэгдсэн тохиолдолд:

Онцгой байдлын газар - 105,

Нийслэлийн мал эмнэлгийн газар – 70141401, 70141403, 70141407, 70141409,

Зоонозын өвчин судлалын үндэсний төв - 70282853,

Нийслэлийн зоонозын өвчин судлалын төв - 70210316,

Нийслэлийн эрүүл мэндийн газар – 11-320981 утсанд  мэдэгдэнэ үү.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top