Хамгийн гол нь идэх хүнсний сонголт олон учир “өлсөж” турахгүй. Мөн үүний хажуугаар бодисын солилцоо сайжирна. Идэх хоолны цэсэнд хүнд нэн чухал хэрэгтэй бүхнийг агуулсан: мах, ногоо, сүүн бүтээгдэхүүн, жимс багтсан байгаа.
За 7 хоногийн дэглэмийн цэсийг танилцуулая:
Өдөр – 1
Өглөө- зөвхөн хар кофе.
Өдөр – 2ш чанасан өндөг, ургамлын тосоор амталсан байцаа эсвэл луувангийн салат, улаан лоолийн шүүс 1 стакан.
Орой –ургамлын тостой шинэ байцааны салат , 200 гр жигнэсэн эсвэл шарсан загастай.
Өдөр - 2
Өглөө – хар кофе, 1 зүсэм хатаасан талх
Өдөр - ургамлын тостой шинэ байцааны салат , 500гр жигнэсэн эсвэл шарсан загас
Орой – 200 гр чанасан үхрийн мах, 1 стакан тослоггүй тараг.
Өдөр – 3
Өглөө – хар кофе
Өдөр - 2ш чанасан өндөг, ургамлын тостой луувангийн салат /3ш лууван/
Орой – алим хүссэн хэмжээгээрээ
Өдөр – 4
Өглөө – хар кофе, 1 зүсэм хатаасан талхтай
Өдөр - ургамлын тосонд шарсан яншуйны үндэс, алим хүссэн хэмжээгээрээ
Орой – 200 гр чанасан үхрийн мах, 2ш чанасан өндөг, ургамлын тостой шинэ байцааны салат
Өдөр – 5
Өглөө – үрсэн лууван 1ш, нимбэгний шүүс
Өдөр - 500гр жигнэсэн эсвэл шарсан загас, улаан лоолийн шүүс 1 стакан
Орой – 200гр жигнэсэн эсвэл шарсан загас, ургамлын тостой шинэ байцааны салат
Өдөр – 6
Өглөө – хар кофе
Өдөр – 500гр чанасан тахианы мах, ургамлын тосоор амталсан байцаа болон луувангийн салат
Орой –2ш чанасан өндөг, ургамлын тостой луувангийн салат
Өдөр – 7
Өглөө – ногоон цай
Өдөр – 200 гр чанасан үхрийн мах, жимс хүссэн хэмжээгээр
Орой –өмнөх өдрүүдийн оройн хоолноос хүссэнээ сонгоно
Юуг анхаарах ёстой вэ?
Дэглэмийг 14 хоног барьвал таны эрүүл мэндэд тусгүй бөгөөд бие сульдана.
Хоол идэхээс 20 минутын өмнө 2 стакан ус ууж занших
Жижиг тавагнаас идэх.
Хар кофе их уух тул ходоод муу хүмүүс анхаарууштай.
Дэглэмийн дараа фитнессээр хичээллэвэл илүү их үр дүнтэй
Дэглэмийг дууссаны дараа чихэрлэг, өөх тостой хоол хүнс их хэмжээгээр хэрэглэхгүй байхыг зөвлөе.
Жич:
Энэ дэглэм бол хатуу дэглэмд тооцогддог. Учир нь давс, согтууруулах ундаа, чихэрлэг зүйлсийг хэрэглэж болохгүй.
Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, зүрх муу хүмүүс энэ дэглэмийг сахиж болохгүй!!!
Дэглэмийг сахиж байгаа бол яг таг сахих ёстой. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд тэвчих хэрэгтэй болох нь дээ. Нэмж хэлэхэд өдөрт 2л ус уух хэрэгтэй. Тэгвэл илүү үр дүнтэй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Uuchlaarai zagasnii mahnii oroond yug orluulbal zgr ve