160 гаруй ахмадад үнэ төлбөргүй үзлэг хийлээ

2017 оны 10 сарын 06

Олон Улсын Ахмадын баяр, Нийслэлийн өдрийг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ахмадууддаа зориулсан олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Үүний нэг арга хэмжээг дүүргийн Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан амжилттай зохион байгууллаа.

Тус хэлтсээс магадлан итгэмжлэгдсэн “Их зайсан” эмнэлэгтэй хамтран дүүргийн ахмад настнуудадхүндэтгэл үзүүлж урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийсэн юм. Нийт 160 гаруй ахмад настанд зүрх судас, дотор, ЭХО, шүдний их эмч, сувилагч нар үзлэг хийж, зөвлөгөө өглөө хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top