Танилц: Ханиадны эм бэлдмэлийг үнэгүй тараах эмийн сангууд

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 06

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 настай хүүхдийн хэрэглэдэг 10 нэр төрлийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Тодруулбал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх, нэн шаардлагатай 10 төрлийн 30 эм бэлдмэлийг  100 хувийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэсэн.

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг 800 гаруй эмийн сангаас авах боломжтой.

Хөнгөлөлттэй үнээр олгох 10 нэр төрлийн 30 эм болон Эрүүл мэнд нийгмийн даатгалын газартай гэрээтэй эмийн сангуудын жагсаалтыг дараах хүснэгтээр танилцуулж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1111(202.9.40.149) 2017 оны 10 сарын 07

Яах гэж ингэж худлаа мэдээлэл тараадаг байнаа. Эрүүл мэнд Нийгмийн Даатгалын газраас ийм ямар ч мэдээлэл гараагүй шдээ. мэдээлэл олдохгүй болохоор иргэдийг бухимдуулах гэж ийм худлаа мэдээлэл тавьдаг юмуу. мэдээгээ зөв олж тавимаар юм. өнгөрсөн жилийн юм тэр үедээ болоод дууссан. шинээр журам гарвал угаасаа тв-ээр эхлээд зарладаг юм ойлгов уу? мөн антибиотикийг зөв зохистой хэрэглэмээр юм. ингэж хэдэн эм үнэгүй тараахаа ч болих хэрэгтэй шд. төсөв мөнгө нь хүрэлцэхгүй даж байгаа улс байж

0  |  0
Хүүхдийн эмч(150.129.141.250) 2017 оны 10 сарын 06

Ханиад томуу ихэвчлэн вирүсийн шалтгаантай байдаг. Гэтэл эдгээр 30 эмийн 13 нь уух антибиотик (вирүст огт үйлчлэхгүй), 2 нь антибиотиктай тос, өөрөөр хэлвэл тал нь антибиотик; 6 нь халуун бууруулж өвчин намдаах эм, 3 нь цэр шингэлэх химийн найрлагатай бэлдмэл; 4 нь гуурсан хоолой тэлэх эм, 2 нь шингэн нөхөх уусмал байх юм. Антибиотикийг ханиадны эм гэж иргэдэд буруу ойлголт төрүүлэхээр байна. Эмч нар минь антибиотикийг зөвхөн нянгийн халдварт бичээрэй. Салбутамолыг зөвхөн гуурсан хоолойн бачуурлын үед хэрэглэдэг. Цэр ховхлох эмийг 6 сараас дээш насны хүүхдэд зөвлөнө.

0  |  0
enhneren(27.123.212.140) 2017 оны 10 сарын 06

Bid negch awj vzeegviee manai nutagt nodlingoos l ogood bsan yag yamar hvmvvst ogdog yum bee

0  |  0
Top