АНХААР: Таны хүүхдийг үхэлд хүргэх аюул дэргэд нь байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 09

Хүүхдийн ходоод гэдэс, улаан хоолой, чих, хамар зэргээс мэс заслын аргаар гаргаж авсан төрөл бүрийн зайнууд

Хэрэглээд орхисон цагны зай, утасны батеррей, хүүхдийн тоглоомны зай айл болгоны хаа нэгтэй хөглөрч байдаг. Хуруу болон товчин зайг хүүхэд залгих, чих хамар луугаа хийвэл ямар их хор хөнөөл учруулахыг та мэдэх үү? Энэ өчүүхэн зүйл таны хүүхдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, аз жаргалыг үгүй хийх аюултайг онцгой анхаарах шаардлагатай.

Та бидний болгоомжгүйгээр хаясан товчин зайг  хүүхэд залгих тохиолдол 7 хоногт хоёр удаа гардаг байна. Үүний улмаас хүүхдүүд мэс заслын тасагт эмчлүүлж,  зарим эд, эрхтэнээ хүртэл тайруулахад хүрдэг гашуун түүхүүд зөндөө бий. Иймээс болгоомжгүй байдлаасаа болж болзошгүй эрсдэлд орохгүй байхыг нийт эцэг, эхчүүддээ анхааруулж байна.


С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top