Өглөө эрт сэрж чаддаггүйн 4 шалтгаан

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 09

Өглөө эрт боссоноор хүн олон ажлыг амжуулж, амжилттай байж, амьдралдаа ч сэтгэл хангалуун байх үндэс нь болдог. Тэгвэл заримдаа бид сэрүүлэг тавиад ч өглөө эрт босч чаддаггүй. Үүний шалтгааныг уншигч танд хэлж өгье.

-Таны тархи хангалттай амарч чадаагүй бол өглөө эрт сэрэхэд хэцүү. Сэтгэл санаа тавгүй байх, хар дарж зүүдлэх зэргээс болж тархи сайн амарч чаддаггүй.

-Шөнө орой болтол гар утсаа оролдож, зурагт үзэх зэргээр цахилгаан хэрэгслүүдээ асаалттай байлгаснаас болж тархи маш их ядарна.

-Танд зорилго байхгүйгээс болж өглөө эрт сэрж чаддаггүй. Чухал, хэрэгтэй, аминд тулсан зорилгогүй тархинд эрт сэрэх дадал ч байхгүй болдог.

-Шөнө кофейн, алкохолтой зүйл уух болон чихэрлэг зүйл идсэн бол та эрт унтаж чадахгүй. Мөн хүнд хоолыг хэт оройтуулж идсэн бол өглөө эрт босоход бэрх болно.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зулаа(202.70.46.220) 2017 оны 10 сарын 09

Хэрэгжүүлвэл болоод л явчих зүйлүүд.

0  |  0
Top