Увс аймгийн иргэдийн хорт хавдар ихсэж байгаа гэсэн мэдээллийг тус аймгийн эрүүл мэндийн газрынхан хэлж байна. Жилд 180 орчим иргэн хавдараар өвчилж, 135 хүн хорт хавдараар нас барж байгаа гэсэн статистик үзүүлэлт гарчээ.
Иргэдийн дунд хорт хавдарын өвчлөл өндөр байгаа нь мөнх цастай уулстай холбоотой гэж судлаачид таамаглаж байна. Учир нь мөнх цастай уулаас эх авдаг уснаас ундаалж байгаа тус аймгийн Тариалан, Түргэн, Сагил зэрэг сумын иргэдийн дунд хорт хавдараар өвчлөх нь элбэг байдаг гэнэ. Энэ нь Кавказын уулсаас ирж байгаа ус ямар нэгэн цөмийн энергийн химийн хорт бодисоор бохирдсон ус ундандаа хэрэглэж байгаатай холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүчин чадал муу байдгаас энэ аймгийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай сайн авч чадахгүй байгаа гэдгийг аймгийн их эмч хэлж байлаа. 10 мянган хүн тутмын 22 иргэн нь хорт хавдараар өвчилдөг аж.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 4 )
Agaar vvleer
Юун Кавказын уул вэ? Тэндээс эх авсан ямар гол Увсад байдаг юм?
baga shaana shuu
тэгээд наанаасаа зайлцгаа