Анхаар: Үхлийн аюулд хүргэх хортой хүнсний бүтээгдэхүүнүүд

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

Хүний эрүүл мэндэд нэн хортой, үхлийн аюултай өвчин үүсгэх эрсдэлтэй хуванцар материалаар хийсэн 9 бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэж байна. Учир нь манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг Хятадаас импортолж авдаг. Иймээс урд хөршөөс импортлогддог хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа болгоомжтой хандахыг анхаарна уу.

Хуванцраар хийсэн цагаан будаа

 Манай улс жилд 40 гаруй мянган тонн цагаан будааг есөн улсаас оруулж ирдэг аж. Тэдгээрийн 50 орчим хувийг Хятад улсаас оруулж ирсэн цагаан будаа бүрдүүлдэг байна. Тэгвэл урд хөршид  цагаан будааг пластик, хуванцар материалаар хийх болсон тухай гадаад болон дотоодын хэвлэлүүд бичих болжээ. Гурван аяга хуванцар будаа идэхэд нэг гялгар уут идсэнтэй тэнцдэг байна.

Хуурамч өндөг

 Хятадын вэб сайтуудад хуурамч өндөг үйлдвэрлээд өдөрт 70 ам.долларын орлого олох боломжтой хэмээн сурталчилсан видео бичлэгүүд цөөнгүй байдаг. Хятадууд алгиний хүчил, желатин, кальцийн хлорид, ус болон будагч бодис ашиглан хуурамч өндгийг хялбар хийдэг бөгөөд кальцийн карбонатаар өндөгний хатуу хальсийг хийдэг байна. Ийм хуурамч өндөг идвэл ой санамж муудаж, сэтгэцийн олдвол өвчтэй болох эрсдэлтэй аж.

 Үйлдвэрийн давс

 Үйлдвэрийн давсыг урт хугацааны турш хүнсэнд хэрэглэдэг давс хэмээн худалдаалж байсан. Уг давс нь хүний бие махбодь хийгээд сэтгэхүйд нэгэн зэрэг хортой төдийгүй нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг байна.

Хятад сармис

 Хятадын фермерүүд хөдөө аж ахуйд ашиглахыг хориглодог пестицид хэмээх бодисыг түгээмэл ашигладаг гэнэ. Пестицид нь ургамалд хөнөөлтэй шавьж, нян, өт хорхой, мэрэгч амьтдыг устгаж, ургацыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг нийлэг бодис юм. НҮБ-аас мэдээлснээр, энэ хорны хэрэглээ сүүлийн 45 жилд 450 дахин нэмэгдэж, жил бүр 20 мянган хүн пестицидээс хордож нас бардаг аж. 40-80 мг  пестицид үхэлд хүргэх аюултай байдаг гэнэ. Түүнчлэн хөрсөн дахь мөнгөн ус, хүнцэл, төмөрлөг элемент зэрэг хүнд металлын хэмжээ тав дахин нэмэгдсэн болохыг 2014 онд Хятадын Засгийн газраас гаргасан албан ёсны тайланд дурьджээ. Иймээс Хятадад тариалсан сармис болон бусад хүнсний ногоо хүний эрүүл мэндэд хортойг судлаачид анхааруулсаар байна.

 Цементээр хийсэн хушга

Хүний биед олон төрлийн ач холбогдолтой хушгыг ч хуурамчаар үйлдвэрлэх болжээ. Хушганы ясыг дахин ашиглаж дотор нь цемент хийж худалдаалах, хил давуулсан хэрэг Хятадад цөөнгүй гарчээ.

Бэлэн гоймон

2011 онд Хятадын Жуншань хотод 5.5 тонн хуурамч гоймон үйлдвэрлэсэн хэрэг гарч байжээ. Бэлэн гоймонг өнгө оруулагч хорт бодис, хатуу парафин ашиглан үйлдвэрлэж байсан нь мөрдөн байцаалтын явцад ил болсон байдаг аж. Энэ нь хуурамч гоймонтой холбоотой ганцхан жишээ юм.

  Үхрийн мах

Урд хөршид үхрийн мах нэлээд үнэтэй байдаг. Иймд Хятадын зарим ресторан гахайн махыг химийн бодис ашиглан 90 минутын дотор үхрийн махтай адилхан амттай болгодог гэнэ. Ийм хуурамч үхрийн мах идсэн тохиолдолд удаан хугацааны турш хордлогод орж улмаар хорт хавдар тусах магадлалтайг эмч нар анхааруулжээ.

 Вандуй

Хятадаас экспортлодог хуурамч бүтээгдэхүүний нэг нь ногоон вандуй юм. Хуурамч вандуйг шар буурцаг, өнгө оруулагч бодит, цайруулагч болгон ашиглах зориулалттай натрийн метабисульфит ашиглан хийдэг аж. Ногоон вандуй өмөн үүгээс сэргийлэх ач холбогдолтой хүнс. Гэвч хуурамчаар үйлдвэрлэсэн ногоон вандуйг чанах үед өнгө оруулагч бодис нь ялгардаг бөгөөд уг хүнсний бүтээгдэхүүн нь хүний биед маш хортой гэнэ.

Сүү орлуулагч хүүхдийн тэжээл  

Хуурамчаар үйлдвэрлэсэн сүү орлуулагч нэмэлт тэжээл нь хүүхэд өсөж торних үед толгой нь мэдэгдэхүйц томорч, биеийн бусад хэсэг нь аажмаар доройтоход хүргэдэг хорт бодисуудыг агуулдаг гэж Хятадын онлайн вэб сайтуудад бичжээ.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
blinks(66.181.161.5) 2019 оны 10 сарын 20

ha ha goyo doo

0  |  0
blinks oynymaa(66.181.161.5) 2019 оны 10 сарын 20

goyo

1  |  0
zochin(202.21.106.150) 2019 оны 10 сарын 20

hil garaad hor avchirj baihaar hytadiin niislelees ni batalgaatai hvnsni bvteegdehvvniig ih hemjeegeer orulj irj hvnsnii homsdold oruulaach.

0  |  1
Zochin(194.230.159.140) 2017 оны 10 сарын 17

Hinsnii zuil hytadaas oruulahiig tas horij oruulsan baival undur torguul tavimaar umaa hortoi gej medeelleed bhad oruulj bval ene allagaas ylgaa alga.

0  |  0
Nogoo Dari Ekh(150.129.140.25) 2017 оны 10 сарын 17

Chanartai butegdehun oruulj irel dee. Hyanalt shalgaltandaa anhaaral tavi. Iim yum tiim yum hortoi gej bichhiin orond arga hemjee avaach.

0  |  0
14(202.21.117.14) 2017 оны 10 сарын 17

Энэ хүнсийг оруулж ирж байгаа иргэн,аж ахуйн нэгж анхаарах ёстой. Бүгдийг хянах боломжгүй. Та нарт таарсан шийтгэлийг бурхан чамд эс боловч үр хүүхдэд чинь өгдөг гэдгийг ойлго

0  |  0
Zochin(27.123.212.143) 2017 оны 10 сарын 16

Mergejliin hyanaltinhan alban esni tailbarig sar bur, yadahdaa ulirald neg udaa ugch baimaar yum. Manaid edgeer hortoi, huuramch buteegdehuun orj irdeg yum uu, esvel tsuurhal uu. Bid hend, yund itgeh ve?! Jishee ni manaid hudaldaalagdaj bga sarmis pestitsidtei yu ugui yu. Sayhan Slava tsagaan budaag huuramch gej bichsen bn. Bichsen hun budaag shinjluuleed hariug ard irgeded medegdeh hetegtei l dee.

0  |  0
Оюуна(202.70.46.235) 2017 оны 10 сарын 16

Хил гаалиар орж байгаа хүнсний зүйлийг шалгаж нэвтрүүлж бөйгаа алба шалгаж оруулж л байдаг баых да! БУРХАН МИНЬ! ХЯТАДААС ХҮНСНИЙ ЗҮЙЛИЙГ ТАС ХОРИХ ХЭРЭГТЭЙ!

0  |  0
Top