“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний сайн туршлага-2017”-д шалгарсан тэргүүн туршлагыг танилцуулж, бусдад түгээн дэлгэрүүлэх уулзалт энэ сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сургалтын танхимд зохион байгуулагдлаа.
Тус уулзалтын хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нар, Чанар болон Сувилахуйн албаны дарга зэрэг нийт 70 гаруй хүн оролцож тэргүүн туршлага, шинэ технологи, шилдэг бүтээлүүдтэй танилцан санал бодлоо солилцлоо.
Уулзалтаар танилцуулагдсан сайн туршлага
1. Умайн хүзүүг эмийн бус аргаар бэлтгэх Амгалан АГ
2. Рентген зураг авахад хүүхдийг байрлуулах сандал СХНЭ
3. Чихрийн шижингийн эрт илрүүлгийн оношилгоо СБЭМТ
4. Гэр зөвлөмж ЧЭМТ
5. Сувилагчийн иж бүрдэл БЗНЭ
6. Сэтгэлд нийцсэн сувилахуйн тусламж үйлчилгээ ХУНЭ
7. Сувилагчийн ур чадварын кабинет БГЭМТ
8. Авто засварын баг НТТТ
9. Өрхийн эмч нарын гарын авлага СХЭМТ
10. Эмгүй хатгалт ХУЭМТ
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )