Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг өглөө

2017 оны 10 сарын 28

Энэ сарын 25-ны өдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Томуу, томуу төст өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлгүүдэд авч хэрэгжүүлж буй ажилтай танилцахаар Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд ажилласан. Дээрхи 2 дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцах үер тус тасагт  нэн шаардлагатай тарианы шахуурга, хяналтын монитор, дуслын автомат шахуурга, нярайн амьсгалын аппаратыг шийдэж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу Чингэлтэйн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга н.Энхзул нарт гардуулж өглөө.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top