Шүдээ өдөрт гурван удаа цэвэрлэдэг хүн илүүдэл жинтэй болдоггүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 28

Бидний эрүүл байхын гол үндэс нь шүд юм. Шүд эрүүл бол бие эрүүл, тархи сэргэг, эрч хүчтэй байдаг аж. Шүдээ хэрхэн эрүүл байлгах, оог яаж тохируулж хэрэглэх талаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.

-Шүдэнд кальци маш чухал. Шүд сайтай хүний ой санамж өндөр, эрүүл байдаг нь тогтоогджээ.

-Оо нь шүдийг цэвэрлэх зориулалттай, онцгой зориулалттай гэж хоёр янз байдаг. Эмтэй оо нь буйл, шүдний өвчнийг намдаах, үрэвслийг дарахад нэн тустай.

-Өдөр бүр нэг аяга какао уудаг хүний шүд гэмтдэггүй аж.

-Шүдээ өдөрт гурван удаа угаах ёстой. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар шүдээ өдөрт гурван удаа цэвэрлээд сурчихсан хүмүүс хэзээ ч илүүдэл жинтэй байдаггүй нь тогтоогджээ. Энэ нь хоол идсэнийхээ дараа шүдээ цэвэрлэх нь хоол шингэлтэд нөлөөлж, ходоодны үйл ажиллагааг сайжруулдагтай холбоотой.

-Шүдний оонд өнгөр арилгагч, зориулалтын угаагч бодис, чийгшүүлэгч, өтгөрүүлэгч, цайруулагч бодисууд байдгийг мэдээд авчихад илүүдэхгүй. Мөн ус, амт, өнгө оруулагч элементүүд бий.

-Шүд цоорно гэдэг нь хатуу эдийнх нь эрдэс алдагдаж, зөөлөрснөөс болж шүдэнд хөндий үүсэх эмгэг процесс юм.

-Хооллолтын дэглэм алдагдаж, буруу хооллон байнга нэг төрлийн, илчлэг багатай хоол идэх нь шүдний эрдэсжилтийг үгүй хийдэг.

-Чихэрлэг амттан, шүдэнд наалддаг элдэв хүнсний зүйлүүд нь таны 32 цагаанд нян үржүүлдэг гэдгийг хүн бүр мэдэх байх.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top