Вирүст хепатитийн Дэлхийн чуулга уулзалт Бразил улсын Сан Пауло энэ сарын 1-3-ны өдрүүдэд болж байна.
Манай улсыг төлөөлж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн eрөнхий захирал Ж.Чинбүрэн нар оролцож байна. Энэ үeр Дэд сайд Л.Бямбасүрэн бусад 5 улсын төлөөлөгчдийн хамт “Хепатитгүй Ирээдүйн төлөө Манлайлагч” арга хэмжээг нээж үг хэллээ. Хепатитын халдвараас сэргийлэх, эмчлэх, хянахад чиглэсэн үйл ажиллагааг манай улсаас гадна 5 улс онцгой хүчин чармайлт гаргаж хэрэгжүүлсэнийг өндрөөр үнэлж дэлхий даяар болон бүс нутгийнхаа хэмжээнд энэхүү хөтөлбөрийг тэргүүлэхээр болсоныг мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )