Мал эмнэлэгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Т.Энх-Оюун Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль”, “Шилдэг зохион бүтээгч” шагналын эзэн болжээ. Тэрээр Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Солонгос улсын оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсад зохион байгуулагдсан “Инновацийн шийдэл-Бидний амьдралд” сэдэвт уралдаант шалгаруулалтанд “Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэл бэлтгэх арга” бүтээлээрээ оролцон ийнхүү шалгарчээ.
Доктор Т.Энх-Оюун нь малын их эмч мэргэжилтэй, 1997 оноос хойш өнөөг хүртэл Монгол орны Барагшуны судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэж, шинжлэх ухаан, технологийн дөрвөн төслийн хүрээнд барагшун судлалын дөрвөн дэд сэдэвт ажил гүйцэтгэсэн байна.
Залуу доктор Т.Энх-Оюуны олон жилийн судалгааны үр дүн ийнхүү Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаар үнэлүүллээ.
2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/
Сэтгэгдэл ( 0 )