1. Жирэмсэн эмэгтэйчүүд
2. Нийслэлийн дүүргүүдийн зарим цэцэрлэгийн бага насны хүүхдүүд
3. Эрүүл мэндийн ажилтан,нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар
4. Архаг, суурь өвчтэй хүн
5. Өндөр настан
Мөн 2017 оны 10 сарын 24-өөс эхлэн сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаториор 1 хүн тунг 10000 төгрөгөөр хийж байна.
Жирэмсэн эмэгтэйчүүд харьяа сум, дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд хандаж томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-455-388 дугаар утсаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас авах боломжтой.
Дархлаажуулалтанд хамрагдахад юуг анхаарах вэ
1. Товлолын дагуу тогтоогдсон хугацаанд эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэртэй харьяа өрхийн эмнэлэгт очих.
2. Эмчид үзүүлж, вакцины хэд дэх тунг тариулах тухай заалтыг тэмдэглүүлэх
3. Эмчид үзүүлсэн өдрөө вакцинаа хийлгэх
4. Вакцин тариулахын өмнө халуун бууруулах өвчин намдаах лаа, эм хэрэглээгүй байх
5. Вакцин тариулж байгаа хүүхдийг хөдөлгөөнгүй сайн барихы
Вакцин тариулсны дараа хөнгөн хэлбэрийн халуурах, бие тавгүйрэх, тарьсан хэсэгт улайх, өвдөх, хавдах, шинж тэмдгүүд илэрч болох ба 2-3 хоногт арилдаг. Шинж тэмдэг нэмэгдэх, арилахгүй удвал өрхийн эмчидээ хандаарай.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Сэтгэгдэл ( 0 )