”Зүрх судасны зарим эмгэгийн дүрслэл оношилгоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

2017 оны 11 сарын 08

 

Монгол Улсын Төрийн соёрхолт, ардын эмч, хүндэт профессор Р. Пүрэвийн нэрэмжит Дүрс оношилгооны лавлагаа төв, “Гэрлийн Пүрэв” сан байгуулагдсаны 7-н жилийн ойг тохиолдуулан “ЗҮРХ СУДАСНЫ ЗАРИМ ЭМГЭГИЙН ДҮРСЛЭЛ ОНОШИЛГОО сэдэвт 2 багц цагийн сургалт 2017 оны 11 дүгээр сарын 03, 04-ний  өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хурлын танхимд  зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хуралд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгаас дүрс оношилгоо, зүрхний эмгэг судлал, зүрхний мэс заслын  чиглэлийн 370 гаруй эмч нар хамрагдсан бөгөөд нийт 30 гаруй эмнэлзүйн лекц, илтгэл танилцуулагдснаас АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Ц.Эрдэмбилэгийн “Доод мөчдийн хураагуур судасны варикоз өргөсөлтийн EVLT буюу судсан дотуурх лазер эмчилгээ” сэдэвт илтгэл шилдэг илтгэлээр шалгарлаа. Энэхүү хуралд урилгаар Австрийн Грацын Их сургуулийн профессор Rainer Rienmueller, Бүх Энэтхэгийн Анагаахын Их сургуулийн мэдрэл, зүрхний төвийн профессор Sanjiv Sharma нар лекц уншсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top