Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд сэтгүүлчдийн үүрэг оролцоо чухал

2017 оны 11 сарын 09

“Эрүүл мэнд ба сэтгүүлчийн оролцоо” сэдэвт сургалтын 2 дах удаа Монголын Хэвлэлийн хүрээлэнд “Нийгмийн эрүүл мэнд ба залуу сэтгүүлчдийн оролцоо” сэдвээр ЭМЯ-ны НЭМГ, Оюуны Дархлаа ТББ  хамтран зохион байгууллаа.

Хуралд Сэтгүүлч дээд сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Утга зохиол нийгмийн ажилтны сургууль, МУБИС, СУИС- ийн Радио, телевизийн сургууль, Отгонтэнгэр сургуулийн нийт 27 сэтгүүлч болохоор бэлтгэгдэн суралцаж буй төгсөх ангийн оюутнуудыг оролцуулсан юм.

Сургалтын нээлтэд тус яамны НЭМГ-ын зүгээс сургалтын үр дүнг өндрөөр хүлээж байгаа болон эрүүл мэндийн боловсролыг олон нийтэд хүргэх элч нь байх талаар, Оюуны Дархлаа ТББ-ын тэргүүн Энхбаатар нь Эрүүл мэндийн сэтгүүл зүйн үндэс, үүнийг олон нийтэд хэрхэн хүргэх талаар, Сэтгүүлч дээд сургуулийн захирал Оюунцэцэг нь судалгааны ажлынхаа гарааг эрүүл мэндийн чиглэлээр хэрхэн, яаж эхлүүлж болох талаар тус тус онцлон дурьдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top