“Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” 1 сая амлалт өгөх аянд нэгдэх зааварчилгааг хүргэж байна

2017 оны 11 сарын 13

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсээс зохион байгуулж буй “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” 1 сая амлалт өгөх аянд цахимаар нэгдэх үйл ажиллагааг эхлүүлж байна. Иймд дараах зааварчилгааны дагуу “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” амлалтыг цахимаар өгөх үйл ажиллагааг зохион байгуулж, өргөнөөр хамрагдахыг уриалж байна.

  1. https://pledge.antibioticawarenessweek.org/ хаягаар ороход дараах дэлгэц гарна.

  1. “I’m not robot  “ үгийг дарж идэвхжүүлэхэд  дараах дэлгэц гарна.

Дэлгэцийн доод хэсэгт байгаа “Take the today” цонхон дээр товчлуурыг дарж амлалт өгөх хэсэг рүү орно.

  1. Дэлгэцээс өөрийн хамааралтай хэсэгт товчлурыг дарж нэвтэрнэ. Үүнд:
  1. General public - Иргэн
  2. Health worker- Эрүүл мэндийн ажилтан
  3. Food producers –Хүнс үйлдвэрлэгч
  4. Vet and animal health – Мал аж ахуйн салбарын мэргэжилтэн
  5. Government- Засгийн газрын байгууллагын ажилтан

  1. Дэлгэц дараах байдлаар харагдах ба хамгийн доор хэсэгт байгаа асуултад хариулна.

Үүнд: Дараах мэдээллийг англи  үсгээр бичиж оруулна.

Given name – Нэр

Location- Mongolia / улсуудаас сонгоно/

Age – Нас / сонгоно/

Gender – Хүйс /  сонгоно - Female- Эм.     Male – эр /

E mail – цахим хаяг-аа оруулаад “ Add my pledge“ –д товчлуурыг дарж нэгдэнэ.

Нэгдсэний дараа дараах цонх гарах ба та өөрийнхөө болон манай улсаас хэдэн хүн нэгдээд байгаа талаар, мөн  антибиотикийн зохистой хэрэглээний мэдээллийг авах боломжтой болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top