”Хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурал хийлээ

2017 оны 11 сарын 15

ЭХЭМҮТ нь ЭМС-ын 2017 оны 207 тоот тушаалд заасанчлан...“Эх, хүүхдийн өвчлөл эндэгдэлтэй холбоотой мэдээллийг эргэн мэдээлэх, хариу арга хэмжээ авах, Эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх”... үүргийнхээ дагуу эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран цахим хурлыг цувралаар хийж байна.

2017 оны  11-р сарын 13-ны өдрийн цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа удирдан, "ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙН ӨНӨӨГИЙН байдал” сэдвээр хийлээ.

Цахим хуралд “ЭМС-ын 2017 оны 207 тоот тушаал”-ын танилцуулгыг ЭХЭМҮТ-ийн ТСА-ны Хүүхдийн их эмч Т.Номиндэлгэр “Хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, “ЭМС-ын 333 тоот тушаалын хэрэгжилт”-нд хийсэн үнэлгээг ТСА-ны Нярайн их эмч Т.Энхтуяа, “Нярайн хүчилтөрөгч эмчилгээ, хяналт” сэдвээр НЭСТ-ийн их эмч Г.Батцэнгэл нар мэдээлэл хийлээ.

Уг хуралд ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа, НЭСТ-ийн их эмч Г.Батцэнгэл, Статистик Мэдээлэлзүйн тасаг, Тандалт судалгааны алба, НЭМГ, 21 аймгийн хүүхэд, нярайн 212 эмч, мэргэжилтэн оролцлоо.

Хуралд оролцогсод асуулт хариулт өрнүүлж, хурлын нэгдсэн дүгнэлтийг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа хийсэн бөгөөд...хүүхдийн эндэгдэл сүүлийн 3 жилийн байдлаар буурсан хэдий ч хожуу нярайн эндэгдэл өсөх хандлага ажиглагдаж байгаад хүүхдийн эмч нар анхаарч ажиллах, хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх хурлаар эндэгдлийн шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийг ил тод ярилцаж, шалтгааныг арилгах арга замыг тодорхойлон, ажлын төлөвлөгөөтэй ажиллаж, төлөвлөгөөний биелэлтийг байнга хянан, гүйцэтгэлийг хурлын тэмдэглэлд тусгаж ТСА-нд цаг хугацаанд нь ирүүлж байхыг зөвлөв.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.76) 2017 оны 11 сарын 15

2-хон жишээ хэлье.нэг танил эмэгтэй маань төрөөд хүүхдээ тэврээд төрөхийн өрөөнд цаг гаруй хэвтснээс болж цус алдаж өвчин тусч сар гаруй дахин эмнэлэгт эмчлүүлсэн.цаг гаруй эмч сувилагч нар нь цайндаа орж бна гээд ирээгүй гэсэн.азаар цэвэрлэгч байж хэлж ар гэр нь хэрүүл хийж амьд үлдсэн.өөр нэг эмэгтэй төрөх цаг болчихоод байхад эмч нар нь алга болчихоод хүүхэд нь бүтэлтэй төрснөөс болж цус харваад насан туршдаа тахир дутуу болсон.учрыг тодруултал эмч нарын гарыг цайлгаагүй учраас төрүүлэх эмч олдохгүй бсан гэнэ.эмч нарын хариуцлагыг дээшлүүлэхгүй бол худлаа онол хурал нэмэр болохгүй.

0  |  0
Зочин(66.181.161.76) 2017 оны 11 сарын 15

Төрөхийн эмч нарынхаа хариуцлагыг дээшлүүлж хүн чанартай болго.хичнээн олон ээжүүд үрсийг ажилдаа хариуцлагүй эмч нарын балгаар өнчрөл хагацлыг үзэж байна.цэвэрлэгчээсээ авахуулаад эмч хүртлээ дандаа хүний гар харж байж хөдөлдөг төрөх эмнэлэгүүдэд дорвитой өөрчлөлт хийхгүй бол хүүхдийн эндэгдэл буурахгүй.хүүхдийн эндэгдлээс гадна олон хүүхдүүд эмч нарын хариуцлагүйгээс бүтэлттэй төрж тархи толгойны өвчтэй зарим нь насан туршдаа хүний гарт орж ээж ааваа зовоож бна.

0  |  0
Top