Анагаахын шинжлэх ухаанд Монгол эрдэмтэн амжилт гаргалаа

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 16

Доктор, профессор Б.Бумдэлгэр Япон улсын Хирошимагийн их сургуульд зүрх судасны чиглэлээр суралцаж төгсөөд өдгөө тус сургуульд багшилж байна. Тэрээр ясны сийрэгжилтээс сэргийлдэг остеопротегерин гэх уураг нь яснаас гадна хэвлийн судасны цүлхэн үүсгэх эмгэгээс сэргийлдэг болохыг баталжээ. Мөн тухайн өвчний үүсгэгч эмгэг жамын нарийн механимзмыг гүнзгий судалж, анагаах ухааны шинэ нээлт хийжээ.

Хэвлийн судасны цүлхэн үүсэх өвчин нь ихэвчлэн өндөр настнуудад тохиолддог, архи, тамхины хэрэглээ, таргалалт, хөдөлгөөний хомсдолтой болохыг тогтоосон байдаг. Доктор Б.Бумдэлгэрийн энэхүү нээлт 2016 онд Анагаахын шинжлэх ухаанд гарсан Монголын төдийгүй дэлхийн хэмжээний томоохон амжилт байлаа.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vovka(103.212.118.116) 2017 оны 11 сарын 16

mongoldoo ch gesen

0  |  0
bibli(103.212.118.116) 2017 оны 11 сарын 16

nas ahihiin hereer nasnii elegdel geed dasgal hiihgui bol yasnii siiregjilt uusdeg hogshin humuust dasgal iluu shaarrddana takashigiin tsagiig uz star tv

0  |  0
Top