Эрүүл мэндийн сайдын 2017 оны А203 дугаар тушаалаар батлагдсан зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчилгээнд хамрагдсан иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг шинэчлэх, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит уулзалт зохион байгуулагдлаа. Тус уулзалтад ажлын хэсгийн ахлагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Сангийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны ахлах референт Н.Энхцэцэг, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Эдийн засаг санхүүгийн хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэн холбогдох газар, хэлтсийн мэргэжилтэн нар оролцлоо.
Уулзалтаар гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчилгээнд хамрагдсан иргэнд санхүүгийн дэмжлэг олгох Засгийн газрын тогтоолыг төслийг хэлэлцэн, холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангах, уялдаа холбоог сайжруулах, иргэдийн чирэгдлийг бууруулахад шаардлагатай эрх зүйн баримтуудыг боловсруулах хүрээнд Төрийн албаны зөвлөл, Эрүүл мэндийн яам, Сангийн яамны оролцоог сайжруулахад чиглэсэн үр дүнтэй уулзалт боллоо.
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны Журам батлах тухай” гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох 226 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 313 дугаар тушаалаар батлагдсан гадаад оронд эмчлүүлэх шаардлагатай иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бүрэлдэхүүн, ажиллах журам, 2015 оны 119 дүгээр тушаал гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалтыг үндэслэн гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлын 5 хувийг нь тооцон иргэнд санхүүгийн дэмжлэг олгож байгаа.
Сэтгэгдэл ( 0 )