Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2016 оноос эхлэн “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ыг шинэчлэх ажлын хүрээнд бүх яамдын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг оролцуулан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авч, журмыг шинэчлэн боловсруулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын 2-т “Энэхүү журмыг үндэслэн эрхэлсэн салбар, орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал боловсруулан баталж мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгожээ”.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/422 дугаар тушаалаар “Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” шинэчлэн батлагдсан.
Энэхүү журмыг Эрүүл мэндийн яамны харьяа эрүүл мэндийн байгууллага, аймаг/нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаа, Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Эрүүл мэндийн сайдын тушаал, албан даалгаврын хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг үнэлэхэд мөрдөнө.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг сайжруулж, хэрэгжилт, хариуцлагыг нэмэгдүүлж бэхжүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийг сайжруулахад оршино.
Журмын үнэлгээний зарчимд Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ хэрэглэгч, оролцогч болон олон нийтийн оролцоог хангасан байх; хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн байгууллага, холбогдох албан тушаалтан хариуцах гэсэн хоёр зарчмыг нэмсэн. Үнэлгээний хамрах хүрээ нь хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн талаархи ойлголтыг нэг мөр болгож, үнэлгээ өгөх аргачлалыг оруулж өгсөн болно. Мөн үнэлгээ хийх ажилтан, захиргаа хүний нөөц, дотоод ажил хариуцсан нэгжийн эрх, үүргийг тодорхой тусгаснаараа өмнөх журмуудаас онцлог болсон.
Журам нь гүйцэтгэлийн болон тусгайлсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх бөгөөд гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээ нь аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн жилийн үйл ажиллагааны үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөхөөр тусгагдсан.
Үнэлгээний аргачлал нь ерөнхий үнэлгээ 100% буюу 5.0 оноо байх бөгөөд үүнээс:
Хяналт-шинжилгээ, үнэлгээний журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 448 болон 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 283 дугаар тушаал тус тус хүчингүй болсон.
Тушаалыг эндээс татаж авна уу.
Эрүүл мэндийн яам
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар
2017 оны 11 дүгээр сарын 20
Сэтгэгдэл ( 0 )