Хүүхэд эрүүл саруул бойжиход хамгийн чухал зүйл бол дархлааг сайн байлгах явдал юм. Мэдээж илчлэг сайтай хоол тэжээл, эрүүл агаар, аюулгүй орчин хүүхдийн дархлаа тогтооход сайн нөлөөтэй. Гэхдээ энэ дундаас дархлааг дэмжих хамгийн сайн арга бол маш сайн амрааж унтуулах хэрэгтэй гэдгийг эмч нар зөвлөж байна. Тэр дундаа бага насны хүүхдийг 21-22 цагийн хооронд унтуулж сургах нь өсөлт бойжилтонд нь сайнаар нөлөөлж, дархлаа тогтоход хамгийн сайн нөлөөтэй гэнэ. Иймээс эцэг, эхчүүд энэ цагт хүүхдээ оронд оруулж унтуулж занших нь чухал юм.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )